Кайли  Женнер сүнсний баяраас өмнө амжиж Кайли Косметиктоо шинэ өнгүүд нэмсэн байна. Пүрэв гаригт 21 настай сошиал од вампирны шинэ төрхөө хуваалцсан бөгөөд түүний шинэ косметикийн “line” энэ сарын 12- ноос худалдаанд гарна. Кайли мөрөө гаргаж, цээжин хэсгээ ил харуулсан хар өнгийн цамц өмсөж, гартаа тохой хүрсэн урт бээлий углажээ. Үсээ хоёр хувааж нүүрэндээ натурал будалт хийсэн ч нүдэндээ шар тень түрхэн, ягаан өнгөөр тойруулан нүдний өнгөө тодруулсанаас гадна сормуусаа давхарлан будсан нь тус баярын үеэр тохиромжтойгоос гадна, маш загварлаг дүр төрхийг илтгэнэ.

Намарт зориулан гаргасан шинэ будгууд нь улбар шар, хүрэн, ногоон, шар, үзмэн ягаан, тоорны өнгүүдийг багтаажээ. Уг коллекцийн нэр нь “ Halloween 18” ба уг коллекцийг гаргахын тулд урт хугацааны туршид ажилласаны эцэст та бүхэнд хүргэх болсондоо маш их сэтгэл догдолж байна гэж инста хуудсандаа бичжээ.