Калифорнид дэгдсэн буй ой түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 23 болсон тухай орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнийг “Associated Press” агентлаг “Твиттер” хуудсаараа дамжуулан уламжилжээ.

Өмнө нь түймрийн улмаас 9 хүн амиа алдсан талаар мэдээллээд байсан бол аврагчид өөр 14 хүний цогцсыг олж илрүүлсэн байна.  

Ойн түймэртэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп КалифорнийнБьютт, Вентура болон Лос-Анжелестойргуудад онцгой байдал зарласан байна. Түүнчлэн тэрбээр байгалийн гамшиг болон сэргээн засварлах ажилд зориулан холбооны нөөцөөс Калифорни муж улсад шаардлагатай хөрөнгө мөнгө олгохыг үүрэг болгосон байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, tass.ru