Калифорнийн усан үзэм ургуулдаг бүс нутаг хурдан тархаж буй галд сүйдэж, наанадаж 10 хүн амиа алдлаа. 

Ойн хээрийн гал түймэрт 1500 барилга байшин шатаж устсаны дараа Калифорнийн хойд бүс нутагт онц байдал зарлав. Напа, Сонома, Юба зэрэг тосгоноос 20 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлснээс харахад ойрын хугацаанд гараагүй томоохон гал түймэр болох нь тодорхой байна.

Иймэрхүү том гал түймэр Калифорнийн өмнөд хэсэгт гардаг боловч хуурай агаар, хүчтэй хуй салхины улмаас хойд хэсгийг үгүй хийлээ. Захирагч Жерри Браун “Гал түймэр олон байшинг сүйд хийж, ахиад ч олон мянган айл өрхийг хүнд байдалд оруулахаар байна” хэмээгээд онц байдал зарлав. Гал сөнөөгчдөд итгэл найдвар авчрах бороо ойрын өдрүүдэд орох найдвар алга болохыг шинжээчид хэлжээ. 

Сономад амиа алдсан долоон хүний үхлийн шалтгааныг тогтоогоогүй. Нас барагсдын тоо цаашид нэмэгдэх нь гарцаагүйг бүсийн шерифф Роб Жиордано мэдээлсэн юм. Напад хэдэн мянган га газар шатахад хоёр хүн гарч чадалгүй шатсан гэв. Дарсны усан үзэм тариалдаг талбайн ажилчдын нисдэг тэргээр авчээ. Түймрийн улмаас усан үзмийг хурааж эхэлсэн. 

Калифорнийн 300 шоо километр талбайд 15 түймэр асч, 80 км цагийн хурдтай тархаж байна. Сонирхуулахад, Улаанбаатар нэг шоо километр талбайд 236 хүн амьдардаг гэсэн тооцоо бий. Ингэж бодвол 70 мянга гаруй хүний оршин суух талбай шатчихаад байгаа юм.