Калифорни мужийн өмнөд нутгаар догшин түймэр ямар ч хяналтгүй тархсаар, тэмдэглэгдэж үлдсэн түймрийн улирлаас хамгийн аймшигтай нь болжээ. Өмнөд Калифорнийн хуурай, дулаан намар, хүчтэй салхи нийлж гал түймэрт улам хүч нэмсээр байгааг холбогдох албанаас хэллээ. Ирэх долоо хоногуудад бороо орох магадлал бага байгаагаас байдал дордох нь дамжиггүй аж. 

Энэхүү түймэр энэ даваа гарагийн үдэд Вентера тосгонд эхэлж 26 мянган га газрыг шатаагаад Номхон далайд хүрээд зогсчээ. Дахиад дөрвөн их түймэр Сан Бернардиньогоос Санта Кларитаг чиглэн явж байна. Өдийд Калифорнтид таван см бороо орсон байх учиртай ч үүнээс ердөө таван хувь нь л үзэгджээ.