АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн түймрийн утаа дөрвөн мянга гаруй километр зайд оршдог Нью-Йорк хотод үзэгдэх болсон тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

АНУ-ын Үндэсний далай ба агаар мандлын удирдлагын газраас мэдээлснээр, түймрийн утаа нуман чиглэлээр хийсч явсаар зүүн эрэгт ирсэн нь энэ аж.

Үүнээс гадна түймрийн голомтоос өмнөд зүгт 300 орчим километр зайд оршдог Сан-Франциско хотын эргийн бүс нутагт агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэх болсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK