Канадад өнгөрсөн баасан гарагаас эхлэн бүгчим халуун болж 35C (95F)-т хүрсний улмаас 33 хүн амиа алджээ. Тус улсад цаг агаарын нөхцлөөс болж нас барагчдын тоо сүүлийн долоо хоногт өдрөөс өдөрт нэмэгдэж буй бөгөөд нас барагчдын ихэнх нь 50-80 насныхан аж. 

Канадын Квебек мужийн өмнөд хэсэгт сүүлийн хэдэн арван жилийн турш цаг агаар ингэж халаагүй байна. Тиймээс хотын удирдлагын газраас тус мужид усан сан, агааржуулагчтай талбайг олон нийтэд нээж өгчээ. 

Мөн мэргэжилтнүүд нь эмзэг бүлгийн 15 мянга гаруй өрхөөр орж хэт халуунаас хэрхэн өөрсдийгөө хамгаалж буйг нь шалгаж, их хэмжээний ус ууж, сүүдэр газар бараадахыг сануулсан байна.