Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян болон түүний нөхөр рэпер Канье Уэст, түүнчлэн Yeezy болон Adidas брэнд хамтран Калифорнийн түймэрт нэрвэгсдэд зориулжнийт 500 мянган ам.доллар хандивлажээ.

“Миний нөхөр Канье Уэст болон Yeezy, Adidas брэнд Калифорнийн түймэрт нэрвэгсдэд зориулж 200 мянган ам.доллар хандивлаж байна. Түүнчлэн бид “California Community Foundation” тусламжийн санд 200 мянган ам.доллар хандивлаж байна” хэмээн Кардашьян мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр түймрийн улмаас орон гэргүй болсон хосод 100 мянган ам.доллар өгчээ.

Түймэр Уэстийн гэр бүлийнхний Калифорни дахь сууцанд тун ойрхон байсан хэдий ч гал сөнөөгчид байшинг бүрэн бүтэн авч үлдэхэд тусалсан талаар Кардашьян ярьсан байна.

Калифорнид дэгдэж буй түймрийн улмаас 84 хүн амь үрэгджээ. Түүнчлэн 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости