Францын өмнөд нутгийн Канн хотод жил бүр болдог Канны кино наадам энэ өдрүүдэд болж байна. 2 долоо хоногийн турш үргэлжлэх тус кино наадам нь дэлхийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг юм.

Уг кино наадамд манай улсыг төлөөлж "Бид Хэд Нэгдэл"-ийн "Хөхөө" кино оролцож байна. Монгол загварын нүүрийг тахлах шилдэг загвар өмсөгчид л бас урилгаар Каннд очоод байгаа ажээ. Тэд монгол дээл хувцасаараа гангарсан нь олны анхаарал татсан бөгөөд энэ тухайгаа топ модел "Биднийг нэгдэж чаддагийг, хамтдаа нэг зүйл зорьж чаддагийг, Монгол гэдэг нэрээ олон улсад хоногшим дуудуулж чаддагийг, Хамтдаа баг болж Загварын салбар ч мөн адил эх орноо сурталчлахад хүндтэй үүрэг гүйцэтгэдгийг та бүхэн харж болох биз ээ" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.