Нийгмийн даатгалын ерөнхий газар Капиталлбанк татан буугдсантай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

Тэтгэвэр авагчдын анхааралд. Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье. Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна уу" гэжээ.



     Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар