Кардашиан дүү, шинэхэн ээж Клоүй хүүхдийнхээ аавыг өөрийнхөө дэргэд 24/7 байлгахыг хүсч байна. Тэрээр Холливуд дахь амьдралаа орхин Клевэланд руу нүүхээр болжээ. 

Учир нь тэрээр 2 настай охиноо эцэг, эхтэйгээ хамт амьдрах ёстой гэж үзэн, нөхөртөө араар тавих боломж олгохгүй байхаар шийдсэн байна. Түүний нөхөр Трисдан араар тавигч нэрээрээ алдартай бөгөөд Клоүй энэ үйлдлийг нь зогсоохын тулд их хэмжээний мөнгө зарцуулан хамгаалалтын алба хөлслөн найз залуугаа мөрдөж эхэлжээ. 

Тристан өмнө нь Жордан Крейг гэх найз бүсгүйгээ жирэмсэн байхад нь Клоүйтэй болзож эхэлснийг фенүүд нь сайн мэднэ. Тристан одоо өмнөх эхнэрийнхээ хүү Принцтэйгээ тэр бүр уулзаж чаддаггүй учраас Клоүй охинынхоо ирээдүйг тийм болгохгүйн тулд байнга аавтай нь байлгахыг хүсч буйгаа илэрхийлжээ.