Эгч дүүс Ким, Кортни, Хлои Кардашьян болон эхийн талын эгч дүүс Кендалл, Кайли Женнер нар алдарт Calvin Klein брэндийн зураг авалтанд гуравдугаар сард оролцсон билээ. Харин тус сурталчилгааны бичлэг, зураг дөнгөж одоо ил болж байгаа юм. Бүсгүйчүүд намрын дотуур хувцас болон жинсэн хувцасны сурталчилгаанд тоглосон билээ.

Зураг дээрээс жирэмсэн Хлоиг харах боложмтой. Тэрээр зураг авалтын дараа буюу дөрөвдүгээр сард охинтой болсон. Харин бусад эгч дүүс байгаль дээрх гайхалтай бие хаагаа харуулжээ. Бүсгүйчүүд бүгд адил цагаан, хар өнгийн Calvin Klein гэсэн бичигтэй дотуур хувцас өмссөн байжээ.

Зураг авалтыг зурагчин Вилли Вандерпрере, бичлэгийг Шейн Сиглэр нар хийжээ. Тэд зураг авалтыг тэр чигт нь хар цагаан өнгийн хэв маягаар хийсэн байна