Католик сүм 10.6 сая долларыг хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хохирогчдын төлөөх хууль тогтоомжийн эсрэг ашиглажээ

Католик сүм өнгөрсөн 8 жилийн туршид АНУ-ын зүүн хойд нутагт шашны бэлгийн хүчирхийллийн хохирогчдод шударга ёсыг эрэлхийлэхэд нь туслах хууль тогтоомжтой тэмцэх зорилгоор 10.6 сая доллар зарцуулжээ.


Өмгөөлөгч Жералд Уиллямийн зүгээс “Бид сүмд хохирогч болсон 100 гаруй хүмүүсийг төлөөлж байна. Бид хохирсон хүн нэг бүрт тустай зүйлсийг хийж, шударга ёсыг тогтоохын төлөө хөдлөх бүрт сүм хүчин чармайлтын эсрэг ажиллаж байна. ”

Үүний нэг жишээ нь Нью Иорк хот дахь Католик сүм 2,912,772 сая долларыг Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийн заалтыг үгүйсгэх лобби хийхэд зарцуулсан байна. 


Бэлгийн хүчирхийллийн хохирогчид ашиг тустай хуулийн шинэчлэлтийг үгүйсгэж Католик сүм ийм их хэмжээний мөнгө зарцуулж байгаа нь сүмийн саяхан хийсэн тухайн хэрэгт хариуцлага хүлээхээр амласан мэдэгдэлтэй шууд зөрчилдөж байгаа юм.


Өнгөрөгч оны наймдугаар сард хийсэн мэдэгдэлдээ хохирогчдын болон тэдний гэр бүлийн амсаж буй хохирол бидний хувьд ч багагүй хохирол бөгөөд насанд хүрээгүй хүмүүс болон эмзэг бүлгийн ард иргэдийн хамгааллыг чангатгах амлалтаа дахин батлах маш чухал” хэмээн мэдэгдсэн.


“Сүмийн зүгээс олон удаагийн амлалт бүхий эерэг мэдэгдлүүдийг хийсэн ч хохирогчидыг бус сүмийн нэр хүндийг хамгаалах үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Католик сүмийн мэдэгдэлүүд хохирогчидын талд бат зогсож байгаа гэдэгээ харуулахыг хичээж байгаа ч тэдний хийж буй үйлдэлүүд эсрэгээрээ хохирогчидын эсрэг ажиллаж байгааг илтгэж байна” хэмээн Уиллям CBS агентлагт мэдээллсэн байна.