Шүхрээ дэлгэж, усны гутлаа өмсөөрэй хүмүүс ээ, Сторми Скотт/Женнер ирлээ. Реалити шоуны од, Kylie гоо сайхны брэндийг үүсгэн байгуулагч Каяли Женнер энэ сарын 1-нд анхны охиноо өлгийдөн авч, Сторми гэж нэрлэснээ өчигдөр зарлалаа. Тэрбээр инстаграм хуудастаа бяцхан охинтойгоо хөтөлцөж байгаа зургаа тавьж ийн нэрийдсэнээ 101 сая дагагчдаа хуваалцсан юм. 

Охины эцэг нь реппер Трэйвис Скотт бөгөөд "Butterfly Effect" дуу нь гарснаас хойш Каяли охиноо Марипоза буюу Испаниар эрвээхэй гэж нэрлэнэ гэх мэт таамгууд гарч байв. Сторми буюу Stormi нь Англиар Stormy гэдэг үгийг албаар бичсэн хэлбэр. Харин Stormy гэдэг нь салхи шуургатай гэсэн утгатай билээ. Охины нэрнээс болж хүмүүс твиттерт Кардашианыхныг цаг уурын бизнест хөл тавих гэж байна гэх мэтээр элэглэжээ.

Өмнөх мэдээллийг эндээс уншина уу