Засгийн Газар ээлжит хуралдаанаа хийж байна. 

Мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох асуудал хэлэлцэгдэн, шийдвэрлэгдсэн байна. Ингэснээр төрд ажиллаж буй хэн ч мөрийтэй тоглох эрхгүй болж байгаа юм. Хэрэв казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болголоо. Энэ талаар хэвлэлийн хурлыг 10.30 цагаас Засгийн газрын танхимын үүдэнд Л.Оюун-Эрдэнэ сайд мэдээлэл өгнө гэв.