Загварын ертөнцөд богино хугацаанд гайхалтай амжилтанд хүрсэн Кендалл Женнер дахин нэг шуугиан тарьлаа. 

Тэрбээр Италийн Vogue сэтгүүлд бүрэн нүцгэлсэн зургаа авахуулсан байна.

Зураг авалтын үеэр шар өнгийн урт бээлий, биеийн өнгөтэй урт оймс, цагаан өндөр өсгийт өмсөн, ар нуруугаа камер руу харуулжээ. Мөн тус сэтгүүлийн компанит ажлын нэг хэсэгт дотуур хувцастай, харилцуураар ярьж буй хэсэгт ч гэсэн төгс галбираа бүүдгэр гэрэлд харуулсан халуухан зураг авалт хийлгэсэн ажээ. Тэрээр сошиал медиагаар “call me….. I’m waiting ahh” гэсэн мессежийг клипний хамт оруулжээ.

Кендалл Женнер дэлхий дээрх хамгийн алдартай дизайнеруудын загварын шоуны тайзнаа дэлхийг тойрон ээлжлэн алхдаг. 23 настай топ модель, хамгийн өрсөлдөөнтэй салбарт яагаад тэргүүлэх загвар өмсөгчдийн нэг болсныг энэхүү шинэ зураг авалтын халуухан зургуудаас нь харж болно.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/