Эндрю Кам бол риалист залуу. Тэрээр 27 насандаа аз жаргалтай байлгадаг эм гэж үгүй мөн эрүүл болгох хялбар зам үгүй гэдгийг ухаарах хүртлээ олон зүйлийг туулж ирсэн. Тийм учраас тэрээр 10 сарын дотор 90 фунт хассан гэдэг үнэнээ өөрийн бодолдоо хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл түүний жин хасах явц дуусаагүй. Мөн жингээ насан туршдаа хадгалах хамгийн хэцүү гэдгийг тэр мэддэг. Хүүхэд байхаасаа л Кам бусад хүүхдүүдээс том гэдгээ үргэлж мэддэг байв. Кам menshealth.com-д хэлэхдээ "Би хамгийн анх өөрийгөө бага ангид байхдаа илүүдэл жинтэй гэдгээ анзаарч байсан". Тэр үед ээж нь түүнд найрал дуунд өмсөх цамц худалдаж авахаар явж байсан юм. Тэр үед хүүхдийн размерийн хувцаснаас хамгийн том хэмжээтэй нь түүнд таарахаа болисон байжээ. Харин түүнд том хүний L размер таарч байв. Тэрээр хэлэхдээ "Миний бодлоор тэр үеээс эхлээд л би үнэндээ өөрийнхөө жингээс ичдэг болсон". 

Хэдийгээр тэрээр коллежийн шинэхэн сурагч болсон байсан ч түүний ээж хорт хавдартайгаа тэмцэж нас барсны дараа түүний жингийн асуудал илүү дордсон байна. Тэр цаг хугацаа миний амьдралын хамгийн аймшигтай үе байсан гэжээ. Тэрээр уй гашуу болон бусад оюун санааны асуудлуудаа шийдэхийн тулд эмчилгээнд явж эхэлжээ. Гэвч сэтгэл санаагаа засахаар идэж эхэлсэнээр түүний биеийн байдал улам дордож байлаа. 

Кам сургуулиа төгсөх үедээ аль хэдийн илүүдэл жинтэй болсон байв. Тэрээр ажил дээрээ өдөр дуустал ширээний ард суудаг нь түүнд тус болсонгүй. "Одоо би мөнгөтэй болсон учир илүү сайхан зүйлс идэж мөн ажлын стресснээс болж уудаг болж эхэлсэн" гэж тэр тайлбарлажээ. Би огт гадарлаагүй яагаад гэвэл би өөрийгөө жинлэж үздэггүй байсан. Би амьдралыг мэдэрч байсан. Гэвч дараахан 24 насандаа тэрээр найзуудтайгаа гадуур гарсан зурагнуудаа хараад зурган дээрээс харсан хүнээ өөрийгөө гэдгийг таниагүй байна. "Зүгээр л юу тохиолдоо вэ гэмээр мэдрэмж төрсөн". Тэр үед л Кам гэртээ харихдаа жингээ хаяахаар эрс шийджээ. Тэрээр хатуу хоолны дэглэм барьж, калорийн хэрэглээгээ хязгаарласнаар их хэмжээний жинг хурдан хасчээ. Камийн хэлсэнээр, их хэмжээний жин хаясаны дараа тэрээр өөрөөрөө бахархсан. Өөртөө амралтын өдрүүдийн нэгийг шагнал болгож байя гэж шийдсэн боловч буцаад таргалж эхэлжээ. Тэр үедээ "Миний бодлоор энэ нь надад их сургамжтай үйл явдал болсон. Гурав, дөрвөн сар сайн байсныхаа дараа буцаад таргалах биш насан туршийн амьдралын өөрчлөлт юм байна". 

10 сарын өмнөөс тэрээр дахин оролдож үзэх хүчтэй болжээ. Энэ удаа ямар ч заль мэх байхгүй. Зөвхөн шаргуу хичээж, сэтгэлээ зориулан эрүүл мэндийн төлөөх аялалынхаа үзэл бодлыг бүхэлд нь өөрчилсөн юм. Кам долоо хоногийн 4 өдөр фитнесс клубт дасгал хөдөлгөөн хийж, хүндийн өргөлтөөр хичээллэж, уламжлалт дасгалуудыг хийдэг. Тэрээр мөн spinning-ийн ангид нэмж 3 өдөр дасгал хийдэг болов. Хэдийгээр тэр дасгал хийх дуртай ч эрүүл хооллолт жин хасахад гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мэддэг байлаа. "Хэрвээ чи идэхийг хүссэн хоолоо идээд, 10 милл гүйгээд л хоолоо шингээчихнэ гэж бодож байвал чи ямар ч жин хасахгүй" гэж Кам инээнгээ хэлжээ. 

Энэ нь биеээ яаж цэнэглэхээс л шалтгаална. Тэрээр эрүүл хооллоход анхаарч, дасгал хөдөлгөөн хийснээр 347-259 фунт хүртэл жингээ хасч чаджээ. Камийн хувьд биеээ амжилттай цэнэглэж чадсан зүйл нь ketogenic дэглэм юм. 

Энэ нь тэрээр нийт калорынхаа 80 хувьд өөх тос, 10-15 хувьд нүүрс ус хэрэглэж байсан гэсэн үг юм. Кам зөвлөхдөө энэ дэглэм хүн бүрт тохирохгүй байж болох ч түүнд тохирсон гэжээ. (Хэрвээ та кето дэглэмийг туршилт үзэх гэж байгаа бол эхлээд эдгээр нөлөөллүүдийг судалж үзээрэй гэж анхааруулья). Түүнчлэн тэрээр жин хасахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн боловч түүний зэрэгцээ цусны даралт нь эрүүл хэмжээнд хүрсэнийг хуваалцахдаа их бахархалтай байдаг. Тэрээр энэ аялалын хугацаанд шинэ биенээс гадна маш олон зүйлс олж авсан. Болзоход хүртэл давуу талтай болсон. "Би өөрийнхөөрөө идэх дуртай яагаад гэвэл энэ нь надад илүү их хоол хийх боломж олгодог" гэж Кам тайлбарлажээ. "Охид хоол хийж чаддаг эрчүүдэд дуртай шүү дээ". Хамгийн чухал нь Кам өөрийгөө таниж мэдсэн явдал юм. 

Тэрээр хэлэхдээ: "Миний өөртөө итгэх итгэл сэтгэлийн гүнд хүртэл мэдэгдэж байна. Хамгийн гол нь тууштай л байх хэрэгтэй. 2018 он минийх байх болно" гэжээ