ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан KFC салбарын хоолноос иргэд хордлого авсан нь МХЕГ-ын дүгнэлтээр батлагдаад байгаа билээ.

Шинжилгээний хариугаар 2 ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж бичүүлсэн нь илэрсэн.

Тэгвэл МХЕГ-аас KFC сүлжээ рестораны бүх салбарт хяналт шалгалт хийгээд байна. Эдгээр салбаруудын шалгалтын дүгнэлт 58 хүртэлх хоногийн дараа гарах аж. 

Зайсан KFC салбарын тухайд усны шүүлтүүрийг орчин үеийн систем суурилуулахаар болсон байна. Мөн ажилчдынхаа дунд эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг хийж, олон улсын гуравдагч байгууллагын аудитын шалгалт оруулж дахин чанар стандартын түвшнийг хянуулан баталгаажуулжээ.

Харин нийгмийн сүлжээнд бичсэнчлэн "Таван Богд" ХХК-ийн тус сүлжээ рестораныг хаах шийдвэр гараагүй, энэ бол ташаа мэдээлэл гэдгийг тус компанийн маркетенгийн албаны дарга Б.Золбаяр хэллээ.