ХААН банкны нийслэл болон орон нутаг дахь зарим салбар тооцооны төв болон АТМ-үүд төхөөрөмжийн гэмтлээс шалтгаалан өнөөдрийн буюу 12 дугаар сарын 19-ний 09.20 цагаас эхлэн түр хугацаанд ажиллахгүй болжээ.

Үүнтэй холбоотойгоор ХААН банк харилцагчдаасаа хүлцэл өчиж буйгаа мэдэгдэж, мэдээлэл гаргажээ.

ХААН банкны мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.