Монгол улсад нийт хайгуул, ашиглалтын 3066 тусгай зөвшөөрлийг 1888 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагийн 84 хувийг дотоодын компаниуд эзэмшдэг байна.

Үүнээс  18 хувь нь  хамтарсан хөрөнгө оруулалттай, үүн дотроо 6% нь  100%-ийн гадаадын хөрөнгө оруулалттай  компани эзэлж байна. 

100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувийг Хятад, Сингапур, Хонконгийн компаниуд бүрдүүлдэг аж.

2018 онд 1674 тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил явуулах  төлөвлөгөө ирүүлснээс  

-70 орчим хувь нь  үнэт болон өнгөт металлын хайгуул, 

-14% нь метал бус ашигт малтмалын, 

-9% нь  шатах ашигт малтмалын,  8 орчим хувь нь газрын ховор элемент болон ховор металынх  байна.

Энэ оны хоёрдугаар сарын  байдлаар 7 сая гектар талбайг хамарсан 1386 хайгуулын, 1.6 сая гектар талбайг хамарсан ашиглалтын 1680 тусгай зөвшөөрөл хүчинтэй  байна.

Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо эрс буурч  энэ онд1400 орчим болсон байна. Энэ нь энэ төрлийн зөвшөөөрлийг хязгаарлах болсонтой холбоотой. Энэ тоо 2009 онд 5177 байсан аж.