ХАЙКОУ. /TASS/. Олон улсын хоолны урлагийн их наадмын нээлт Хятадын Хайнань мужийн засаг захиргааны төв Хайкоу хотод болжээ. Энэ сараас 9 дүгээр сар хүртэл үргэлжлэх уг наадамд Хайкоу хотын оршин суугчид, зочид гийчид Хятад төдийгүй олон үндэстний зоогийг амталж үзэх боломжтой гэнэ.

Ойрын долоо хоногуудад Хайкоу хотод шар айраг, хавч, европ хоолны өдөрлөгүүд болон халуун ваарны фестиваль болох аж. Зоогийн газарт ирсэн хүмүүс буцалж буй шөлөнд өөрийн гараар амтаа тааруулан хоол бэлтгэхийг Хятадад “хого” буюу халуун ваар гэж нэрлэдэг байна. Түүнчлэн Хайнань мужийн далайн хоолны фестиваль Хайкоу хотод болж байгаа аж. 

Фестивалийн үеэр Хайкоу хотын зоогийн газрууд үйлчлүүлэгчдийг татах зорилгоор янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, хямдралтай эрхийн бичиг өгдөг байна. Түүнчлэн зарим газар үйлчлүүлэгчдэд зориулж үнэгүй амталгаа явуулдаг байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг