Хүн бүр өөрийн гэсэн хайр дурлалын тухай ойлголттой. Биднийг бага байхаас эхлэн хайр дурлалын тухай үлгэр, киногоор дамжуулан заадаг. Гэвч бид бага байхад үзэж байсан кино, уншиж байсан үлгэр, домгоор хайрыг төсөөлсөөр л байдаг. Тиймээс одоо домгоос салах цаг ирсэн.

Жишээлбэл, эрэгтэй хүн бүрт тэнгэрээс илгээсэн "өөрийн эмэгтэй" байдаг гэх ярианд та итгэдэг үү? Аль эсвэл эмэгтэй хүн бүрийн цагаан морьтой ханхүү хүлээж байгаа гэх яриаг та юу гэж боддог вэ?

Тэгэхээр бид арай гэж зурагдсаны дагуу өөрийн хүнээ олж, бие биенээ ойлгож, амьдрал гэрэл гэгээтэй болж, аз жаргалтай болсны дараа бид дээрх домогт итгэнэ.

Харин та арай гэж олсон хүнтэйгээ учраа олохгүй, хоёр биенээ ойлгохгүй, амьсгаа ч авч чадахгүй байгаа мэт мэдрэмж авбал та томоос том алдсан гэсэн үг. Та хувь тавилангийн явуулж байсан дохионуудыг буруу ойлгож, буруу хүнээ сонгожээ гэсэн үг. Тэгэхээр та дахин өөрийн цор ганц хайх эрэлдээ гарна гэсэн үг.

Хайр дурлал биш гэдгийг илтгэх 6 шинж:


#1. Хайр бол мэдрэмж биш.

Хүн бүр хайрыг мэдрэмж хэмээн боддог. Гэвч энэ нь бүх хайрыг илэрхийлдэггүй. 

Бид хэн нэгэнтэй учирсны дараа баярлаж, хөөрч байгаа бол энэ зөвхөн химийн процессын үр дүн юм. Уг процесс нь удаан үргэлжлэхгүй бөгөөд хурдан дуусгавар болдог.

Бидний мэдрэмж богино хугацааных байж болдог. Харин жинхэнэ хайр бол тогтмол байдал, мэргэн ухааныг шаарддаг. Бид хэн нэгний хайрласан үедээ жаргалтай ч бай, зовлонтой ч бай үед нь хажууд нь байж, тусалж, унасан ч бай сэхсэн ч бай үед нь дэмждэг.

Жинхэнэ хайрласан үедээ бид хайртай хүнээ биднээс аз жаргал мэдэрч, бидэнд хэзээ ч эргэлздэггүй.


#2. Хайр бол хамаарал биш.

Өнөөгийн нийгэмд хайр бол хамаарал гэсэн домог байдаг. Зарим хүмүүс хостой болсны дараа өөрийгөө олж авдаг хэмээн боддог. Тиймээс тэд өөрийнхөө амьдралыг ямар ч харилцаагүйгээр төсөөмхмж чадахгүй болдог. Үүнээс болж ганцаараа байхгүйн тулд хаа хамаагүй хүнтэй байхыг илүүд үздэг. Тэдэнд харилцааны нандин байдал хамаагүй, харин хэн нэгэн нь байгаа чухал.

Харин яг үнэн хэрэгтээ хайр дурлал бол хамаарал биш. Хайр дурлал бол сонгох эрх чөлөө юм. 


#3. Хайр бол гомдол, өшөө авалт биш.

Жинхэнэ хайр бол хэзээ ч гомдож, өшөө авдаггүй. 

Хэрэв таны харилцаанд нэгэн зэрэг хайр болон эсрэг мэдрэмжүүд байдаг бол та хайр гэдгийг та өөртөө нийцэх болон дадалтай эндүүрч байгаа юм. Нэг өдөр та түүнийг хайрлаж, нөгөө өдөр үзэн ядах боломжгүй. 


#4. Хайр эмчилдэггүй. 

Бид бүгд өөрт байхгүй чанартай хүмүүсрүү тэмүүлдэг. Магадгүй бид тийм хүнтэй учирснаар эдгэж, өмнөх шарх анина хэмээн эндүүрдэг.

Яг үнэн хэрэгтээ та өөрөө өөрийн шархаа эдгээж, өнгөрсөнтэй гээ нүүр тулж шийдвэрлэхгүй бол хэзээ ч эдгэхгүй юм. Та хамтрагчаасаа хүлээж буй зүйлээ эхлээд өөрөө өөртөө өгөх хэрэгтэй. Зөвхөн та өөрийн хар дурсамжийг гэгээлэг болгон хувиргаж чадна.


#5. Хайр бол өөрийгөө золиослох эсвэл мазохизм биш.

Хайр бол өөрийгөө золиослох өрөөсгөл ойлголт бий. Хайр бол харилцан хамаарал юм. Хэн нэгэн танд хайр дурлал бол өөрийгөө золиосолж, зовохын нэрийдэл хэмээн ярьдаг бол тэр хүн зүгээр л мазохизмыг нууж байгаа хэрэг юм. Яг үнэн хэрэгтээ ийм хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур бөгөөд хайр биш зүйлийг өөрийгөө зовж буй дүрийг эсгэж тэнцүүлэхийг оролддог.


#6. Хайр бол өмчлөл биш.

Мөн бас нэг домог бол "хайр бол өмчлөл" хэмээн ойлгодог. Энэ бол маш том алдаа. Бид хэн нэгнийг хайрлахдаа тэр хүн бүхлээрээ бидний мэдэлд ирсэн хэмээн ойлгодог. Яг үнэн хэрэгтээ тэр бол бие хүн, өөрийн гэсэн сонирхолтой, үзэл бодолтой. Түүний ярьж буй бүх зүйлтэй бид санал нийлэх албагүй. Мөн хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийг зөвшөөрөх албагүй. Тэр хүн өөрөө өөрийн хүслээр, бодлоор амьдрах эрхтэй.