Магадгүй тэр харилцаагаа түр завсарлахаар шийдсэн юм болов уу? Эсвэл өөр хүнтэй ч болсон байж болох. Ямар ч шалтгаантай байсан хайртай хүнээ алдана гэж бодох нь хамгийн таагүй мэдрэмж юм.

Энэ үед та хэрхэн биеэ авч явахаас хайртай хүний тань эцсийн шийдвэр хамаарна. 

Та түүнийг алдахыг хүсэхгүй байгаа бол: 


#1. Түр завсарла 

Тэр танаас холдож хөндийрөөд байгааг та мэдэрч байвал ямар ч үйлдэл хийх хэрэггүй. Үүний оронд өөрийгөө сонсож, бодол сэтгэлээ цэгцэлж, яг юу хүсээд байгаагаа ойлгохыг хичээ. Дотоод хүчээ нөө. Хэт сэтгэлийн хөдлөлөөр хандах нь хэнд ч ашиггүй. Түүнийг хаяад явчих вий гэсэн айдсаа хая. Тэр яг одоо юу хийж байгаа бол гэж бодохоо боль. Түүнийг бүү шаналгаж, зовоо. Тайвшир. 


#2. Анхаарлаа өөр зүйлд хандуул 

Хайртайхүнээ тайван орхичих. Юу ч хийх хэрэггүй. Анхаарлаа өөр зүйлд хандуул. Өөртөө цаг зав гаргаж, шинэ зүйл сурах эсвэл ажил, хичээлдээ шамдахыг хичээгээрэй. 


#3. Сэтгэл хөдлөлөө барь 

Та түүнийг тайван орхиж, бүхнийг бодож тунгаах цаг гаргаж өгсөн учраас хэсэг хугацааны дараа тэр өөрөө тань дээр ирж, ярилцах болно. Үүссэн нөхцөл байдлын талаар таны бодлыг асуух байх.  Түүнийг ярилцахаар ирэхэд уурлаж, гомдсон сэтгэлээр хандвал та түүнийг өөрөөсөө түлхэх болно. 

Эрэгтэй хүмүүст цаг хугацаа хэрэгтэй байдаг. Тэд холбоо барихгүй гэнэт алга болчихдог талтай.  Гэхдээ энэ нь таны буруугаас болсон эсвэл өөр хэн нэгэнтэй учирсан гэсэн үг биш юм. Иймд болоогүй зүйлийн төлөө түүнийг буруутгах хэрэггүй. Та түүнийг эргээд хүлээн авахад бэлэн байгаа бол сэтгэл хөдлөлөө барьж тайван хандах хэрэгтэй.