Хакерууд өнгөрсөн бямба гарагт цахим халдлага үйлдэж Stellar Lumen-ээс 400,000 доллартай тэнцэх цахим валют хулгайлсан байна. Тэд BlackWallet гэх цахим хэтэвчний аппликэйшнийг хакердаж хэрэглэгчдийн аккаунтаас 669,920-ийг дээрэмдсэн аж. Лумен хадгалдаг Stellar Lumen нь дэлхийн найм дахь алдартай цахим валют юм. 

Технологийн мэдээ мэдээллийн Bleeping Computer сайтын хэлж буйгаар BlackWallet халдлагын талаар хэрэглэгчиддээ анхааруулахыг оролдсон гэх. Гэсэн хэдий ч олон хүн аккаунт руугаа нэвтэрч мөнгөө алджээ. Хакерууд хулгайлсан мөнгөө Bittrex гэх цахим валют арилжааны аппликэйшн рүү шилжүүлсэн. Тэд үүгээр дамжуулан мөнгийг өөрсдөдөө авсан байх магадлалтай. 

BlackWallet-ийг зохион бүтээгчид болсон явдалд гэмшиж буйгаа хэлээд “Хэрэглэгчдийн мөнгийг буцаан олгоно гэж найдаж байна” хэмээжээ. Тэд цахим халдлагаас хойш сайтаа ажиллуулаагүй гэнэ.