Халааснаасаа утсаа алдах нь хамгийн онцгүй мэдрэмжүүдийн нэг билээ. Тиймээс андройд утас хэрэглэгчидэд зориулан "Pocket Sense" хэмээх аппликейшн зохион бүтээгдсэн нь халаасны хулгайчдаас сэргийлэх нэг арга болж байна.

Уг аппликейшн нь таны халааснаас утса алдагдах мөчид дохио өгөх зориулалттай юм. Чанга дохио дуугарах үед утасны нууц кодоо хийхээс нааш чимээгүй болохгүй ажээ. Тиймээс хулгайч авч зугатах боломжгүй юм.Үүнээс гадна "Charge Sense" гэх аппликейшн байдаг бөгөөд энэ нь цэнэглэгчнээс утас салгагдах үед дохио дуугардаг байна.  Мөн "Motion Sense" хэмээх аппликейшн бий. Энэ нь утас тань байрнаасаа хөдөлсөн үед дохио дуугарах ажээ.

Мөн та утасныхаа тохиргоог хийсний дараа тодорхой хугацааны дараа ажиллаж эхлэхээр тохируулж болох юм. Ингээд андройд хэрэглэчид маань халаасны хулгайчдаас болгоомжлох боломжтой боллоо.