Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй тул Улаанбаатар хот руу ирэх иргэд, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Иймд иргэдийг биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас татгалзаж, цахим банк, бэлэн мөнгөний машиныг хэрэглэж хэвшин хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд хулгайн 5200 хэрэг гарчээ. Үүний 65,6 нь халаасны хулгайнх бөгөөд 97,6 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ.