Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Халхын голын байлдаанд оролцсон өдгөө 100 настай, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо оршин суугаа өндөр настан Ковалев Ефрем Андреевичид хүндэтгэл үзүүлж, Халхын голын 80 жилийн ойн медаль, дурсгалын зүйл  гардуулж баяр хүргэв.

Уг арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо суугаа ЕКГ-аас санаачилж, Монголын талаас Консул Д.Ганболд, Дэд консул М.Ганхүү нар, Оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дэх төлөөлөгчийн 3 дугаар нарийн бичгийн дарга Шагдарова Ксения, Буриадын Нийгмийн халамжийн байгууллага, Ахмад дайчдын холбоо, мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцсон байна.