Зуны аагим халуун өдрүүдэд хүүхдээ автомашиндаа битгий үлдээгээрэй гэсэн сэрэмжлүүлгийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг эхчүүдэд анхааруулж байна. Тодруулбал гадаа 30 хэмийн халуун өдөр автомашинаа гадаа 10 минут орхиход агааржуулагч асаалгүй орхисон машин наранд хэт халж дотор ямар ч агааргүй болдог. Автомашин доторх хэм 70 хүртэл халдаг  ажээ. Үүнээс болж хүүхдийн тархи 10-15-хан минутын дотор цус харвах аюултай гэнэ.

Хэрвээ хүүхдээ хараа хяналтгүй машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад, хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт бий. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг.

Америкт энэ төрлийн зөрчил гаргавал эцэг эх эрх байхыг нь хасдаг ажээ.

Бичлэг дээр хүүхэд хэрхэн халууцаж шаналж байгааг харна уу?