Залуу, царайлаг гэр бүл шинэ байшин руугаа нүүдэг бөгөөд удалгүй тэнд сүнснүүд үүрлэснийг олж мэддэг боловч ямар нэг шалтгаанаар нүүхээс татгалздаг. Энэ бол сүнстэй байшингийн жирийн нэг хүүрнэл боловч аймшигийн кино бүтээгчид өөр олон янзын хувилбар дэвшүүлсэнээс хамгийн сонирхол татах чөтгөр шүглэсэн байшинтай дараах кинонуудыг танилцуулая.


PARANORMAL ACTIVITY

“The Blair Witch Project” киноноос хойш 10-аад жилийн дараа хийгдсэн уг кинонд нэгэн шинэ санааг дэвшүүлсэн байна. Киноны өрнөл нь төстэй: хосууд шинэ байшинд нүүн орж, байшингаа ямар нэг зүйл шүглэснийг олж мэднэ. Гэхдээ гогцоо нь тэд аюулгүйн камераар бичлэг хийдэг.


I AM THE PRETTY THING THAT LIVES IN THE HOUSE

Найруулагч Осгүүд Перкинсийн энэхүү оньсого шиг адал явдалт кинонд Лили хэмээх гэрийн сувилагч  Английн бөглүү байшинд солио өвчтэй аймшигийн зохиолчын гэрт нүүж очино. Удалгүй Лили энэ байшинд болж байгаа түгшүүртэй үйл явдалууд түүний өвчтөний номтой шууд холбоотой эсэхийг магадлаж эхэлнэ.

HOUSE

Хэрвээ энэхүү классик Японы аймшигийн инээдмийн киног үзээгүй бол өөрийгөө амьд явсанд тооцох хэрэггүй. Энэхүү кинонд сургуулийн 7 охид нэгэн сонирхолтой байшинд аялан очисоноор адал явдал эхэлнэ. Удалгүй тэднийг нэг нэгээр нь залгих болно. 


THE OTHERS

Алежандро Аменабарын бичиж найруулсан тус готик аймшигийн киноны гол дүрд жүжигчин Николь Кидман нарны гэрлийг тэсвэрлэж чаддаггүй хоёр өвчтэй хүүхдийн эхийн дүрийг бүтээсэн юм. Тэдний эзэмшилд гурван шинэ зарц хүрэлцэн ирэхэд , ер бусын зүйлс тохиолддог. Хүүхдүүд гэнэт сүнс харахаас гадна эхийнх нь ухаан санаа самуурч эхэлдэг.Түгшүүртэй байдал дээд цэгтээ хүрэхэд санаанд оромгүй төгсгөл хүн бүрийг алмайруулна.


HEREDITARY

Ээжийгээ нас барсаны дараа Анни (Toni Collette) байшингийнхаа эргэн тойронд ямар нэгэн гаж үйл явдал болоод байгааг анзаарч эхэлнэ. Өөр нэг гэнэтийн эмгэнэлт явдлын дараа Анни хяналтаас гардаг. Түүний гэр бүлийг ер бусын хүч удирдахыг оролдож байна уу, эсвэл энэ бүхэн зөвхөн түүний толгойд зөвхөн эргэлдээд байгаа эсэхийг тус киноноос олж мэдээрэй.

THE AMITYVILLE HORROR

Жеймс Бролин, Маргот Киддер нар гэр бүлээ шинэ байшинд нүүлгэх хосын дүрийг бүтээдэг. Уг байшингийн эзэд аллагад өртөн нас барсан байдаг. Огцом аймшигтай үйлдэлбодсоноос чинь ч хурдан өрнөх ажээ.


THE CONJURING

Бодит байдлаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд хуучин фермийн байшинд нүүж орсон гэр бүл, тус байшин буг чөтгөр шүглэснийг олж мэднэ. Суудлаас босч суулгах үйл явдал нь таныг гонсойлгохгүй ээ.

THE HAUNTING

Ширли Жексоны гайхамшигтай роман The Haunting of Hill House-с сэдэвлэн бүтээсэн уг кинонд зочилон очсон хүмүүс ер бусын үйл явдалтай учрахаас гадна шөнийг маш түгшүүртэй өнгөрүүлдэг. Тус байшингийн сүнснүүд тэднийг цочирдуулахаас гадна байшингийн энерги нь тэднийг айлгадаг байна.

THE SHINING

Муу ёр шүглэсэн байшинд тухлахын оронд яагаад зочид буудалд байрлаж болохгүй гэж? Стефен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн сэтгэхүйн аймшигт кино нь аймшгийн киноны төгс бүтээлүүдийн нэг юм. Жак Николсон нь бүтэлгүй зохиолчын дүрийг бүтээдэг бөгөөд тэрээр гэр бүлээ зочид буудалд байрлуулдаг ба тус зочид буудлын зочид тэднийг ер бусын тоглоом тоглон тэрний санааг галзууруулах дөхнө.

POLTERGEIST

Калфорни мужийн хөдөө тосгоны гэр бүлийг нүдэнд харагдахгүй сүнс чөтгөрүүд айлгаж цочирдуулдаг.Стивен Стилбергийн зохиол нь олон цочирдом, огло харайлгах үйл явдалуудаар дүүрэн бөгөөд таныг гонсойлгохгүй.