Куба улс нь дэлхий дээрх хамгийн их аянга бууж, цахилгаан цахилдаг орнуудын нэг болсон байна гэж тус улсын Геологийн нийгэмлэгийн тэргүүн Мануэль Итурралде мэдэгдлээ.

Кубад аадар бороо, мөндөр, хар салхи, салхи шуургатай үед цахилгаан цахилж, аянга буудаг боловч зарим тохиолдолд тэнгэр цэлмэг үед ч ийм үзэгдэл гардаг байна.

Ялангуяа зуны улиралд тэр дундаа агаарын хэм хэт их халсан үед цахилгаан цахилж, аянга буух нь их тохиолддог гэж Итурралде хэлжээ. Үүний зэрэгцээ, Кубын орон нутгийн цагаар 14:00-19:00-ийн хооронд аянга цахилгаантай бороо нэг цагаас нэг цаг хагасын хооронд үргэлжлэн ордог боловч зарим тохиолдолд халуун, хүйтэн агаарын давалгаанаас үүдэн аянга, цахилгаан үүсдэг байна.

1987-2011 оны хооронд Кубад 1522 хүн аянга цахилгаанд өртөж, амиа алджээ. Кубад цаг агаарын үзэгдлээс болж нас барсан хүмүүсийн дийлэнх нь аянга, цахилгаанд өртөж амиа алддаг ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг