Улс орныхоо хил дээрх террористуудын аюул заналхийллийг бүрэн устгахын тулд Турк улс Ирак болон Сири дэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ
“Сирийн хойд нутгийн Айн-эль-Араба-с Хасеке хүртэлх болон Ирак дахь Синжара-с Кандиль хүртэлх нутаг дэвсгэрүүдэд хамгийн сүүлчийн террорист устгагдтал Турк улс бүс нутагт ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Сирид террористуудын эсрэг ажиллагаа явуулдаг "Щит Евфрата" болон “Чидун жимсний модны мөчир” зэрэг ажиллагаануудаас гадна өөр шинэ ажиллагаанууд гарч ирнэ. Туркийн эрх баригчид улс орныхоо хил дээрх террористуудын аюул заналхийллийг бүрэн устгахад шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно” гэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг