Өөрчлөлт хийх эсэх нь бизнесс эрхлэгчдийн хувьд хүнд шийдвэр байдаг. Байдал хаашаа ч эргэж болдог учраас тэр. Харин дараах 10 компани өөрчлөлт хийснээрээ ашиг орлогоо нэмэгдүүлж, дэлхийд танигдсан юм.

“Твиттер”

Олон нийтийн сүлжээ дэх хамгийн том өөрчлөлт хийсэн компани. Тус компани өмнө нь “Odeo” хэмээх хамтлаг, дуучдын сувгийг дагаж, дуу сонсдог сайт байжээ. Удалгүй “iTunes” эрчийг авсан тул ажилтнууддаа шинэ санаа боловсруулах хоёр долоо хоногийн хугацаа өгснөөр 140 тэмдэгтэд багтаан сэтгэгдлээ илэрхийлэх микроблог болсон аж.

“PayPal”

Төлбөр төлөхөд зориулсан PayPal олон удаа өөрчлөлт хийжээ. 1999 онд үүсгэн байгуулсан PayPal санхүүгийн үйлчилгээний “X.com” байгууллагатай нэгдсэний дараа eBay-ийн борлуулагчдад төлбөрийн систем боловсруулсан юм.

“Старбакс”

Дэлхийг хэрсэн кофе шопны сүлжээ анх 1971 онд байгуулагдаад кофены үр, эспрессоны машин борлуулдаг байжээ. Ховард Шульц 1983 онд Италид очоод кофегоо хуурч, чанаж зарах ёстойг ойлгоод өнөөгийн сүлжээнийхээ эхлэлийг тавьсан гэдэг.

“Нокиа”

Өөрчлөлт хийх хэрэгтэй компанийн нэгээр мэргэжилтнүүд “Нокиа”-г нэрлэж буй, гэвч үргэлж одоогийнх шигээ уналттай байгаагүйг бид мэднэ. Тус компани анх 1865 онд цаас үйлдвэрлэж байсан ба хоёр дахь үйлдвэрээ Нокиавирта голын эрэг дээр байгуулснаар одоогийн нэрээ олсон ажээ. Үйлдвэрлэлээ өргөжүүлэн хуванцар, электрон бараа, харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэж байгаад 1992 онд анхны гар утсаа үйлдвэрлэжээ. Тэр жилээ гар утсаар дагнан үйл ажиллагаа явуулахаар болсон байна.

“Нинтендо”

Видео тоглоом үйлдвэрлэгч “Нинтендо” “Супер Марио”, “Донки Конг” зэрэг тоглоомоороо олонд танигдсан. Харин түүнээс өмнө хөзөр, тоос сорогч, цагаан будаа, такси компани, зочид буудлын сүлжээтэй байжээ.

Инстаграм

Зураг нийтэлдэг тус апликэйшн “iPhone”-ы хамгийн олон хэрэглэгчтэй. Инстаграм анх “Burbn” хэмээх байгаа газраа тэмдэглэдэг, “Mafia wars” тоглоом, зурган элементтэй апликэйшн байсан. Удалгүй хэрэглэгчдийн тэмдэглэгээгээр дүүрч, эмх замбараагүй болсон тул зурагнаас бусад бүх элементээ хассан. Ингэснээр ашиг орлого нь эрс нэмэгджээ.

“Сузуки”

Автомашин үйлдвэрлэгч тус компани спорт машин, чадалтай мотоциклуудаараа АНУ-д алдаршсан. Гэвч 1910-1935 онд зохион бүтээгч Мичио Сузуки Японы торгоны зах зээлд ээрмэлийн машин нийлүүлдгээрээ олонд танигдаж байжээ.