Энэхүү жагсаалтыг гаргах амархан зүйл биш юм. Учир нь хүнсний бүтээгдэхүүн болгоны үнэ улирал бүр өөрчлөгддөг. Жагсаалтын дараалал улирал болон хэр ховор байгаагаас хамаарч өөрчлөгдөнө гэдгийг санаарай.


10. Хясаа

Хясаа гэдэг нэршлийг дэлхий даяар далайн эсвэл давстай усанд амьдардаг нялцгай биетүүдийг хэлдэг. Дунтай нялцгай биетүүд нь сувд бүтээх чадвартай байдаг бөгөөд махыг нь иддэггүй хэдий ч сувд нь хамгийн гайхалтай үнэ цэнэд хүрж чаддаг. Хясааг болгоогүй байхад нимбэгтэй идэх нь зохистой.


9. Мацутаке

Мацутаке буюу “япон мөөгний хаан” нь байгалийн нөхцөлд элсэн дээр ургадаг цорын ганц мөөг юм. 1970-аад оны дунд үед мөөг хуураалт нь хэдэн тонн болтол буурсан бөгөөд үүнийг талбай багасаж улаан цуурхайн талбай ихэссэнтэй холбоотой гэж үзсэн байна. Мацутаке мөөг нь дэлхийн хамгийн үнэтэй мөөгөнд тооцогддог. Мөөгний хагас килограммыг та 1000$ үнээр авна. Харин зарим төрлүүдийг нь бүр 2000$ авах юм.


8. Лобстер

Лобстерууд жил бүр загасны аж үйлдвэрийн салбарт ойролцоогоор 1.8 тэрбум доллар авчирдаг. Тэд эрэг дагуу эслэн дээр эсвэл хамгийн гүнд чулуун дор амьдардаг. Харин хүнсэнд лобстеруудын бүрхүүл доорх, хэвлий, хөлийн мах, элэг, түрсийг хэрэглэдэг. 


7. Фуа-гра

Фуа-гра бол нугас юмуу галууны элэг юм. Фуа-граг тусгай аргаар боловсруулдаг. Амьтныг зориулалтын гуурсаар үр тариагаар хоололдог. Үүний үр дүнд нугасны элэг хэд дахин томорч, өөх тос ихээр агуулдаг.

Фуа-граг Аргентин, ИхБритани, Дани, Финлянди, Германи, Люксембург, Израиль, Норвеги, Польши, Швецарь, Швед, Чех, АНУ-ын хэд хэдэн мужид үйлдвэрлэхийг хориглосон байдаг.


6. Фугу

Эрт дээр үеэс Фугу загас үхлийн аюултай гэдгийг мэддэг байсан. Хэрэв загасыг буруу болговол үхэлд хүргэдэг маш олон тохиолдол Япон улсад гарч байсан. Жишээлбэл, нас биед хүрсэн залууг үхэлд хүргэхэд чүдэнзний толгойн хэмжээтэй хор хэрэг болдог байна.

Харин уг загасыг зөв бэлтгэхийн тулд япон тогооч тусгай хөтөлбөрт суралцах хэрэгтэй болдог.


5. Шувууны үүр

Шувууны үүр нь Зүүн өмнөд Азийн хэд хэдэн улсад үйлдвэрлэгддэг. Үүр барихад зориулагдсан шувуу нь өөрийн шүлсийг ашиглан үүр хийдэг байна. Түүний шүлс химийн тусламжтайагаар дээр хурдан хатуурдаг. Харин тэдний үүр нь Хятадад тусгай амттанд тооцогддог. Шувууны үүрээр шөлхийхээс гадна амттангаар хэргэлдэг. Үнийн хувьд нэг килограмм нь 2300 доллар хүрдэг.


4. Вагю гантиг үхрийн мах

Гантиг үхрийн мах нь хар үхэрний Вагю үүлдрийн мах юм. Эдгээр төрлийн үхрийг зөвхөн Японы Хёго мужид тусгай дүрэм, уламжлалын дагуу өсгөдөг. Гантиг үхрийн мах нь фуа-гратай өрсөлдөхүйц гайхалтай зөөлөнбайдаг.


3. Цагаан трюфель

Трюфель гэдэг нь газар доорх мөөгний жимсний булцуу юм. Үнэр нь хушганы үнэртэй адилхан бөгөөд цагаан трюфель нь хамгийн үнэтэйд тооцогддог. 


2. Шафран

Гүргэм бол хамгийн үнэтэй амтлагчуудын нэг. Нэг цэцэг ойролцоогоор гурван гүргэм гаргадаг бөгөөд нэг килограмм амтлагч гаргахын тулд ойролцоогоор 200 цэцэг хэрэг болно.


1. Белуга загасны түрс

Белуга загасны түрс нь дэлхийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн нэг килограмм нь 7000$ үнэд хүрдэг юм. Хар саарал өнгөтэй, алтлаг туяатай, хүчтэй үнэртэй бөгөөд зөөлөн самарны амттай.