Муурын төрлийн сүүн тэжээлтэн Парадоксурус Индонезийн Суматра арал дээр байдаг. Энэ муур кофены жимсийг идэж ялгадас болгон гаргадаг ажээ. Үүнийг дахин боловсруулан хальслан сайхан үнэр, амт ялгаруулдаг фермент бүхий дэлхийн хамгийн үнэтэй кофе гаргаж авдаг байна.

Kopi Kuwak хэмээн дэлхийд танил болсон энэхүү кофены нэг аяга нь 90 доллар бол кг нь 800 долларын үнэтэй гэнэ.