Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулга энэ сарын 24-ний өдөр болох гэж байна. Тус чуулган энэ жил гарааны бизнесийн таатай систем бүрэлдэхэд зайлшгүй шаардлагатай нягтрал сэдвээр болох юм.

Энэ сэдвийн хүрээнд Монголд байгаа бүх сoworking space буюу дундын оффис ажиллуулдаг компаниудыг, тэнд суудаг гарааны бизнес эрхлэгчдээ нэгтгэх уулзалт болох юм. Ингээд тэдний нэг Promotion Craft ХХК-ний захирал Л.Золзаяа хамтын оффист байрласан туршлагаасаа хуваалцаж байна.


Нэгэн хэвийн хайрцагаас гарсан минь

Хамтын оффист байрлана гэхээр анхандаа  нэг л төсөөлөгдөхгүй л байлаа. Ямар давуу тал эсвэл сөрөг тал гарахыг тооцоолж  ч амжилгүй мэдрэмжээ дагаад л хоёр сарын өмнө бид хамаг юмаа аваад хамтын оффист нүүн ирж байлаа. 

Хажууд компаниуд нүүж ирсээр  л. Ажиглавал хол насны зөрүүгүй, үе тэнгийн хүмүүс голдуу юм. Сургалт, хурлын өрөө, амралын хэсэг, буйдан, play station , теннис гээд л энэ газрын орчин, тав тух нэгэнт бүрдсэн орчинтой. Гол нь бид энэ бүхнийг дундаа хэрэглэх ёстой байлаа.

Харин одоо энд байрлах зургаан компани тус бүр өөрсдийн гэсэн соёлыг аль хэдийнэ бий болгожээ. 

Энд ирээд бид ороод хоёр сар болжээ. Нэг л мэдэхэд бүгд л хоорондоо найзууд болж, хамтдаа хооллож, харилцан суралцаж, нэг том компанийн жижиг хэлтэс ч юм шиг мэдрэмжийг авдаг боллоо.

Хамгийн гол нь дөрвөн хананы дундах нэгэн хэв маягийн уйтгартай байдлаас гарч шинэ хүрээлэлд орж, илүү олон хүмүүстэй харилцаж, шинэ найз нөхөрлөлийг бий болгож, цоо шинэ соёлыг хамтдаа бүтээлцэж байгаа нь хамтын оффисын өөрийнх нь  соёл  билээ. 

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганы хөтөлбөр: