Ханбогд-Оюу толгой чиглэлийн хатуу хучилттай замыг Улсын комисс хүлээн авлаа. 35.1 км урт замаар өнөөдрөөс зорчиж эхэллээ. Ингэснээр Ханбогдоос Оюу толгой, Оюу толгойгоос Ханбогд чиглэлд аюулгүй, тухтай, түргэн зорчих боломжтой болж байгаа юм.

Энэхүү замын ажлыг “Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалтаар хоёр жилийн өмнө эхлүүлсэн юм. Замыг найман метрийн өргөнтэй, долоон см зузаан хучаастай тавьсан бөгөөд замын нийт өртөг 46 тэрбум төгрөг болжээ. 

Замын зураг төслийг хийж байхдаа байгаль орчны нарийн шинжилгээ буюу архелоги, палентологийн тусгайлсан нарийн шинжилгээг хийж, өртөх боломжтой судалгаа шинжилгээг гаргаснаас гадна архелогийн олон олдворуудыг аймгийн болон улсын холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгчээ. 35 км зам барих явцдаа нэг ширхэг ч мод тайрахгүй маршрутыг гаргасан байна.