Харри Поттерын зураг авалт 10 жилийн турш үргэлжилсэн. 30 орчим настай жүжигчид энэ франчайзын зураг авалтын явцад амьдралынхаа гуравны нэгийг нь зориулсан ч тэд бүгдээрээ жүжигчин болоогүй бөгөөд зураач, хөгжимчин, тэр ч байтугай морь унагч болон жирийн амьдралаа үргэлжлүүлжээ.

Энэ франчайзын жүжигчдийн амьдрал энэхүү киноноос хойш хэрхэн өөрчлөгдсөнийг уншигч танд хүргэж байна.


Жош Хердман (Грегори Гёльс)

Жош Хердман Драко Малфойгийн найз Грегори Гёльсийн дүрд тоглосон. Бид Slytherin-д суралцаж байсан энэхүү хорон санааат этгээдийг бараг танихааргүй болжээ. Тэр одоо холимог тулааны урлагийн тамирчин юм.


Эванна Линч (Луна Лавгүүд)

Лунагийн хачирхалтай дүр нь Эванна Линч гэх охины эмчилгээний нэг хэсэг байсан гэхэд болно. Тэр 11 насандаа хоолны дуршилгүй (anarexia) болон эмнэлэгт эмчлүүлжээ. Тэрээр зохиолч Ж.К Роулинг-д өөрийн асуудлынхаа талаар захиандаа бичсэн бөгөөд Харри Поттер кинонд тоглохыг мөрөөддөг тухайгаа дурьджээ. Зохиолч түүний захианд хариу бичсэнээр тэд хоорондоо захидлаар холбоо барих болсон байна. 3-н жилийн дараа Роулинг түүнийг  шалгаруулалтад оролцохыг урьжээ. Тэр жүжиглэх туршлагагүй байсан ч 15,000 хүсэлт гаргачдаас авьяасаараа тод ялгаран тус дүрийг авсан байна. Харри Поттер киноны дараа тэрээр таван кинонд дүр бүтээжээ. Хамгийн сүүлийн уран бүтээл нь “My name is Emily” байсан ба одоо “Dancing with the stars”-д оролцож байгаа аж.


Харри Меллинг (Дүдли Дүрслей)

Харри Меллингийн өвөө нь жүжигчин байсан ч тэрээр Харригийн өөдгүй үеэлийн дүрийг бүтээх хүртлээ ямар ч кинонд ажиллаагүй гэхэд болно. 18 настайдаа тэр маш их жин хассан ба танигдахааргүй өөрчлөгджээ. Тийм учраас “Harry Potter and the Deathly Hallows”-т өөрийг нь мярайлаг харагдуулах хувцас өмссөн байна. Меллингийн хувьд киноны зураг авалтын үеэр амьдралынх нь чухал үе тохиосон ба тэр театрын сургууль болох Лондонгийн хөгжим, драмын жүжиглэлтийн академийг (The London Academy of Music and Dramatic Art) төгсчээ. Тэрээр одоо театр, телевизийн бүтээлүүдэд ажиллаж байгаа гэнэ.


Хью Митчелл (Колин Криви)

Харри Поттерийн фен Хьюгийн хувьд энэхүү жижиг роль нь анхных байсан ба тэрээр 16 кино болон цувралд оролцжээ. Өнөөдөр тэрээр хөгжмийн зохиолч, дуучин, гэрэл зурагчин юм.


Маттью Льюис (Невилл Лонгботтом)

Бяцхан Маттью Льюис дүр шалгаруулалтад оролцохын тулд ээжийгээ ятгаж, 5 цагийн туршид өөрийн ээлжийг хүлээжээ. Жүжигчин нь киноны баатар шигээ азгүй нэгэн байсан бөгөөд зураг авалтын үеэр хиймэл шүд, чихнийхээ ар талд хуванцар чихэвч зүүн, өөрийгөө мярайлаг харагдуулах костюм өмсдөг байв. Нэгэн удаа Хелена Бонхам санамсаргүй Картерын чихний хэнгэргийг гэмтээснээр хэд хоногийн турш сонсох чадвараа алджээ. Одоо Маттью жүжигчний карьераа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд "I Am Before You" кинонд тогложээ. 



Том Фелтон (Драко Малфой)

Кинонд Драко нь Харригийн дайсан боловч бодит амьдрал дээр Том Фелтон нь Даниэл Радклиф болон Руперт Гринтийн найзууд гэнэ.Эмма Уотсон түүнийг анхны хайраа гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэдний хооронд бүтэлтэй харилцаа болж чадаагүй байна. Харри Поттерт дүр бүтээхээсээ өмнө тэр хэд хэдэн кинонд оролцсоноор барахгүй сүмд дуулдаг байжээ. Одоо тэр хоёр ч дууны альбомоо гаргаснаас гадна кинонд ажилласаар байгаа гэнэ.Түүнийг Оrigin хэмээх шинжлэх ухааны цувралаас харах боломжтой.