Бизнесийн зарчмыг сурахын тулд заавал MBA-д суралцах шаардлагагүй. Бизнесийн чиглэлээр бичигдсэн олон ном, хэвлэл дунд төөрөлдөхөд амархан. Сонголтоо хийхэд туслах зорилгоор HubSpot-ын зохиогч Лорен Хинц Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг судалж үзжээ. Ихэнх номнууд нь эдийн засаг, маркетинг эсвэл бизнесийн туршлагын талаар бус манлайллын чиглэлээр байсан нь түүнийг гайхшруулсан байна. Түүний сонгосон 11 сонирхолтой бөгөөд чухал номыг танилцуулж байна.


1.True North: Discover Your Authentic Leadership

Тус номонд хүн бүр хэрхэн, яагаад жинхэнэ лидер болох ёстой талаар өгүүлнэ. Номыг бүрэн хэмжээний судалгаа болон 125 нэр хүндтэй удирдагч нартай хийсэн ярилцлага дээрээс үндэслэн бичжээ. Тэдэн дотор Medtronic компанийн CEO Билл Жорж манлайлалд хүрэх таван алхмын тухай ярьдаг: 1) өөрийн мөн чанарыг олж мэдэх; 2) үнэт зүйлс, манлайллын зарчмыг тодорхойлох; 3) сэдэл, шалтгаа ойлгох; 4) дэмжигчдийг бүрдүүлэх; 5) амьдралын хамгийн чухал зүйлсийг үргэлж санаж явах.


2.Talent on Demand

Питер Капелли хүмүүсийг удирдахад үүсдэг нийтлэг асуудлыг судлах зорилгоор энэхүү номыг бичжээ. Хэрэг гарсан үедажилчид даашаардлагатай ур чадварыг дамжуулах боломж олгодог удирдлагын дөрвөн үндсэн зарчим багтсан. Тус номыг уншсаны дараа та хүний нөөцийн хөгжүүлэлтийг, бүрдүүлэлттэй нь хэрхэн хамтатгаж авч явах, танай компанид ямар ажилчид хэрэгтэй байгаа болон ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдэж авах болно.


3.The Money of Invention: How Venture Capital Creates New Wealth

Салбарын экспертууд болох Пол Гомперс ,Жош Лернер нарын бичсэн гарын авлагад санхүүжилт хайж байх үед тулгардаг асуудлууд болон түүнийг хэрхэн венчур капиталын тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой талаар өгүүлдэг. Мөнкорпорацууд, улсын байгууллага, ашгийн бус байгууллагууд тус тусын салбарт венчур капиталын загварын давуу талыг ашиглах боломжтой (ёстой) талаар гардаг. Таны ажиллаж буй салбарт өсөлт эсвэл уналт ажиглагдаж байгаа эсэхээс үл хамааран бизнесээ хэрхэн эхлүүлэх, хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно.


4. One Man’s Quest To Turn Around The Most Unpopular Organization In America

1997 онд АНУ-ынТатварын алба харилцагчдын мэдээллийн хамгийн том сантай байсан бөгөөд иргэд үйл ажиллагаанд нь маш их гомдол гаргадаг байв. Конгрессоор хэлэлцэгдэх үеэр Татварын албаны удирдлагууд татвар төлөгчдөөс улам их татвар авч, торгууль ногдуулах ёстой хэмээн байцаагч нартаа дарамт, шахалт үзүүлж байсан нь тогтоогджээ. 1997 онд Чарльз Россотту тус албыг толгойлсон анхны бизнесмен болж байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх даалгавар авсан байдаг. ТэрээрномондооТатварын албыг хэрхэн манлайлж, өөрчлөлт хийсэн талаар сонирхолтой түүхийг өгүүлжээ.


5. The Arc of Ambition: Defining the Leadership Journey

Энгийн болон гайхалтай амжилттай яваа хүмүүсийн хооронд ямар ялгаа байдгийг та мэдэх үү? Удирдлагын салбарын мэргэжилтнүүд болон Жим Чампи, Нитин Нориянар тэдний гол ялгааг амбици гэж үздэг. Тэдний бичсэн ном бол хувийн болон мэргэжлийн амбицийг хэрхэн ашиглах талаар танд зөвлөгөө өгөх гарын авлага юм. Тус номонд төрөл бүрийн салбарын олон лидерүүдийн талаар өгүүлжээ.


6. Pour Your Heart Into It: How Starbucks Built a Company One Cup at a Time

Starbucks компанийн CEO Говард Шульцбол маш нэр хүндтэй, шилдэг лидер. Тэрээр номондоо сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн амжилттай яваа бизнесийн түүхийн талаар дэлгэрэнгүй ярих болно. Starbucks Сиэтл хотын жижиг хэн кафегаас эхэлж олон улсын хэмжээний том корпораци хүртэл өргөжин тэлжээ. Энэхүү номоороо Шульц Starbucks-ыг тодорхойлдог үндсэн зарчмуудын талаар өгүүлж, өөрийн мэдлэг ухаанаас хуваалцах болно.


7. Unleasing Innovation: How Whirlpool Transformed an Industry)

Америк улсын түүхэн дэх хамгийн амжилттай инновацийг хэрхэн бүтээсэн талаар тус номонд дэлгэрэнгүй өгүүлнэ. Whirpool инновацийн компанийн дэд захирал Нэнси Снайдер хэрхэн өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт, инноваци оруулснаар ашиг олсон талаараа хуваалцах болно.


8. Made to Stick: Why Some Ideas Survive and Others Die

Яагаад зарим бизнес санаа цэцэглэж, зарим нь тэр дороо сүйрдэг вэ? Санаагаа хэрхэн өрсөлдөхүйц болгох вэ? Гайхалтай багш нар болохЧип,ДэнХизнарын зохиосон тусномнооссанаагаа хэрхэн түгээх, хэрхэн удаан хугацааны турш тогтвортой байлгах талаар хүнд, хэцүү асуултуудын хариултыг олох боломжтой.


9. Blue Ocean Strategy: How to Create Uncontested Market Space and Make Competition Irrelevant

Тус номыг 150 гаруй стратегийн шийдвэр, тэр дундаа 100 жилийн түүхтэй, олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг компанийн туршлага дээрээс үндэслэн бичжээ. Зохиогч нар болох Чан Ким болон Рене Моборн нар уншигчдад амжилттай бизнесийг шинэ зах зээл буюу “хөх далай”-гэзлэх замаар бүтээдэг тухай тайлбарлах болно. Тус ном дэлхий даяар нэг сая гаруй хувь борлогдсон бөгөөд бизнес эрхлэгч, менежерүүдийн заавал унших ёстой номын нэг юм.


10. Scaling Up Excellence: Getting to More Without Settling for Less

Бизнес-бестселлерүүдийн зохиогч РобертСаттонболон түүний Стэнфордын их сургуулийн хамтран ажиллагчХаггиРаонар компанибүрдхэзээ нэгэн цагт тулгардаг асуудал болох өргөжин тэлэх талаар өгүүлэх болно. Таны компанийг өмнөх байснаасаа хэрхэн илүү том, хурдан, үр дүнтэй болгох талаар тайлбарлана. Ажилчдаараа хариуцсан ажлыг нь хэрхэн хамгийн дээд түвшинд хийлгүүлэх талаар номын зохиогчид арваад жил судалжээ. Тус номонд санхүүгээс эхлэн high-tech, боловсролын салбар хүртэлх бүхий л салбарт хийгдсэн судалгаа, кейсүүдийг жишээ болгон оруулсан байна.


11. Data Science for Business

Дата салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд болох Фостер Провост, Том Фосетт нарын бичсэн энэхүүномондтоо баримтын шинжлэх ухааны үндсэн зарчмуудыг тайлбарласан байна. Байгууллагын цуглуулдагдатадээр дүн шинжилгээ хийж, ашиг, үр дүн гаргаж авахад шаардагдах аналитик сэтгэлгээ гэж юу болох талаар уншигчдад алхам алхмаар ойлгуулах болно. Тус номын зохиогчы ннэг нь өмнө нь Нью-Йоркийн Их сургуулийн MBAхөтөлбөрийг арваад жилийн турш удирддаг байсан бөгөөд тус хөтөлбөр дээрээ үндэслэн бизнесийн салбарт тулгардаг олон асуудлын талаар авч үзэх болно.