Өнөөдөр дэлхий дахинд амьдарч буй хүмүүсийн ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байна. Харин депресс бол сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хамгийн том асуудал.

ЯАГААД?

Хэдэн арван жилийн турш бид депрессийг эмчилж ирсэн хэдий ч энэ нь улам дордсон. Депрессийн эсрэг эм ууж эхэлсэн хүмүүс эхэндээ сайжирдаг. Гэсэн хэдий ч удалгүй дахин зовж, аз жаргалгүй болдог. Үүнд шалтгаан бий.

Иоганн Хари өөрийн хийсэн депрессийн тухай судалгаагаа танилцуулжээ. Судалгаагаар ихэнх хүмүүс депрессийг буруугаар ойлгодог гэжээ. Депресс нь серотонин дутагдсанаас болж үүсдэггүй, эм танд түүнийг олж авахад тус болохгүй. Магадгүй та зүгээр л ямар ч утга учиргүй, зорилгогүй амьдарч байна.


Серотонины тухай домог

Эмч нар бидэнд серотонин хэмээх нэртэй химийн бодис байдаг бөгөөд энэ нь бидний өөрсдийгөө илүү сайхнаар мэдрэхэд тус болдог гэж хэлдэг. Харин өөрийгөө илүү сайхнаар, аз жаргалтайгаар зөвхөн серотонин элбэг хүн мэдэрдэг. Тархин дахь серотонины хэмжээг тусгай эм нөхөж, зохистой хэмжээнд хүргэж чадна. Энэ бол маш энгийн санагдаж байгаа биз? Чи гуниглаж байвал эм уугаад л сайхан болно. Мэдээж та эм уусны дараа сайхан болох боловч энэ нь зөвхөн түр хугацаанд л үйлчилнэ. Удахгүй та дахин эмч дээр очиж, эмч танд дахин өөр эм бичиж өгнө, та тэр эмийг ууснаар дахин сайжрах хэдий ч удалгүй дахиад л гуних болно. Энэ тойрог хэзээ ч дуусахгүй.

Иоганн Хари маш олон жилийн турш энэ асуудалтай тэмцсэн. Тэрээр дэлхийгээр аялж, депрессийг даван туулсан хүмүүстэй уулзсан. Эцэст нь Иоганн «Алдагдсан холбоо: депресс үүсгэдэг жинхэнэ шалтгааны нээлт» гэсэн нэртэй ном гаргажээ.


Депресс гэдэг бол бидэнд ярьдаг зүйл огт биш

«Би депресс үүсгэдэг бидний амьдралын долоон тодорхой хүчин зүйлийг олж илрүүлсэн. Тэдгээр нь биднийг улам дордуулах боломжтой биологийн хоёр хүчин зүйлийн хамт дагалддаг (Жишээлбэл бидний ген). Депресс үүсдэг шалтгаан бол бидний амьдрал».

Хари Харвардын Их сургуулийн Ирвинг Кирш гэх профессортой ярилцсан. Хари түүнийг гуниг гутралыг эмчлэх эм хэрэглэдэг Шерлок Холмс гэж нэрийддэг. Кирш эм хэрэглэдэг депресстэй, сэтгэл түгшсэн хүмүүст анализ хийж үзэхэд эм хэрэглэдэг хүмүүсийн 65-80% нь жилийн дотор дахин сэтгэл гутралд ордог гэжээ. Өөр нэгэн эрдэмтэн Дэвид Хили «Асуудал серотонинд байгаа гэж бодох үндэслэл хэзээ ч байгаагүй. Энэ бол зүгээр л маркетингийн алхам байсан» гэж Харид хэлжээ.


Хэрэв серотонины түвшин багассанаас депресс үүссдэггүй бол юунаас болж үүсдэг вэ?

Хари дэлхийн өнцөг булан бүрт байдаг социологчдоос судалгаа авч, депрессийг юу үүсгэдэгийг олж илрүүлсэн. Хүнд сэтгэл зүйн үндсэн хэрэгцээ байдаг хэдий ч үүнийг өнөөгийн соёл хүлээн зөвшөөрдөггүй.

«Бидэнд ямар нэгэн зүйлийн нэг хэсэг, бид үнэ цэнэтэй гэдэг мэдрэмж чухал. Биднийг аюулгүй ирээдүй хүлээж байгаа гэдгийг мэдрэх хэрэгтэй. Бидний өнөөгийн амьдарч буй нийгэм, соёл ихэнх хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэдгийг нотлох маш олон зүйлс бий».

Мөн Хари Австралийн эрдэмтэн Майкл Мармотын олсон зүйл дээр үндэслэж байгаа юм. Ажилтны албан тушаал бага байх тусам түүний стрессийн түвшин, зүрхний шигдээс болох магадлал өндөр байдаг байна. Харигийн хэлж буйгаар хүн түүний ажил утга учиртай гэдгийг мэдрэх ёстой байдаг байна.

Хэн нэгэн биднийг удирдаж, юу хийхийг заахад бид дургүй байдаг. Маш олон компаниуд ажилчдаа хүүхэд шиг хяналтан доор байлгадаг. Үүнийг хэрхэн засаж залруулах вэ? Зарим хүмүүс бизнесийн удирдлагад тэнцвэртэй хандлагыг нэвтрүүлснээр депрессийг ялан гарсан байна.