УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийв. Хаврын чуулган 80,3 хувийн ирцтэйгээр эхэлж, УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэллээ. 

Ирэх аравдугаар сард Засгийн газраас цалин нэмэх асуудлыг алин нэмэх асуудлыг УИХ-д өргөн барина гэж байгаа ч цаг хугацааг нь наашлуулах нь зүйтэй гэж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцоллоо.  Хариуцлагатай, ёс зүйтэй байхыг УИХ өөрөөсөө эхэлнэ гэж би хэлж байсан. Тиймээс УИХ-ын Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хуулиудыг батална гэв. 

Мөн ирэх жилүүдэд сум, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа олон чухал асуудлыг шийдвэрлэх үүргийг Засгийн газарт өгөв. 

УИХ-ын гишүүд хариуцлагатай байх асуудлыг өөрсдөөсөө эхэлж, гишүүдэд хариуцлага тооцдог хуулийн төсөл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, том төслүүдээ хөдөлгөх зэрэг томоохон чухал төслүүдээ хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдгийг тэрээр тодотгов.  

Яг одоо УИХ-ын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж байна.