Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж байна.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалах тодорхой чиг үүрэг хүлээдэг төрийн бодлогын болон үйлчилгээний байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэд, судлаачид, олон улсын байгууллагууд оролцож байгаа юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүчирхийлэл үүсэх нөхцлийг бүрдүүлж буй зүйлсийг таслан зогсоох, хүчирхийллийн эсрэг тэмцэх асуудал хурцаар хөндөгдөж байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгийг санаачилсан" хэмээв. Мөн тэрээр цаазаар авах ялыг сэргээх тухай саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Цаазын ялыг сэргээснээр хүүхдийг хүчирхийлж тамлан, тарчлаасан хүмүүст хатуу хариуцлага тооцно. Ингэснээр дахин өөр хүмүүс хүчирхийлэл үйлдэх нөхцөл багасна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь балмадаар хөнөөсөн хүнд хэзээ ч өршөөл үзүүлэхгүй гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
150.129.143.223
Хариулах 2017.11.25
Энэ зөв монгол улс цааз хууль байх зөв монголчуудаа энэ зөв монгол улс 100% цааз ял байх зөв 2025 он хүртэл байлгах ёс зөв тэгж монгол улс гадаад улс нэр хүндэт бол уул уурхай газар шороо зогсоох зөв гэрээ таслан зогс хууль батлах хууль гарах зөв монгол улс хүчтэй улс бол 2025 он шинэ хууль байх зөв
0 0