Хан-Уул дүүргийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн захирлаар Х.Чинбатыг томилохоор болж буйг тус сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ үеэр "Өмнө нь тус сургуулийн захирал байсан Х.Чинбат ажил үүргийн доголдол гаргасан учраас захирлын албаас нь огцруулсан. Гэтэл шүүхээстүүнийг буруугүй гэж үзэн, дахин 18 дугаар сургуулийн захирлаар томилох шийдвэр гаргасныг бид эсэргүүцэж байна. Буруу шийдвэрээс болж тус сургуулийн 2500 гаруй сурагч боловсрол, хүмүүжлээрээ хохирч байна. Сургуулийн захирлыг томилох асуудлыг нийслэлийн Боловсролын газар, БСШУЯ анхаарч, хяналт тавих шаардлагатай" хэмээн мэдэгдэв.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.