Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал 40 дэх удаагаа түрүүллээ. Ийнхүү тэрбээр 1138 дахь барилдаандаа 969 дэх даваагаа авч байгаа юм. Түүний энэ амжилт сүмогийн түүхэнд рекорд тогтоож, хамгийн олон түрүүг авсан бөхчүүдийн жагсаалтыг тэргүүллээ. 

Тэрбээр эзэн хааны цомыг гардан авсныхаа дараа башёгийн өмнө асуудал үүссэнд бөхчүүдийн өмнөөс уучлалт хүссэн юм. Мөн ёкозүна Хакүхо М.Даваажаргал "Би энэ башёгийн дараа саяхан болсон хоёр бөхчүүдийн асуудлыг үнэнээр нь ярина. Таканоива болон Харүмафүжи аваргыг дэвжээн дээр үлдээмээр байна" хэмээн ярив. Түүний хувьд ирэх жил макучи зиндаанд 1000 түрүүлэхээр хичээж байгаа гэдгээ хэлээд Япончуудад хүндэтгэл үзүүллээ.