1998 оноос Үндэсний их баяр наадмаар Монгол улсын хэмжээнд Улсын начин цолтонууд хэрхэн нэмэгдсэнийг жил жилээр нь харуулж байна.

2001 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаас хамгийн олон буюу 17 Улсын начин цолтон төржээ. Үүний дараа 2011, 2016 онуудад тус тус 13 бөх Улсын начин цол хүртсэн байна. Харин 2008, 2013 онуудад хамгийн цөөн буюу хоёр, хоёр бөх Улсын начин болжээ.

Эх сурвалж: SPS