Дэлхий глобалчлагдаж ирээдүйд Англи хэл, код хоёр үлдэнэ гэсэн эрдэмтдийн таамаг биелэлээ олоход тийм ч их хугацаа үлдсэнгүй. 50 эсвэл 70 жилийн дараа дээрх таамаг биелэх өндөр магадлалтай талаар BBC агентлаг мэдээллэжээ. Наад захын ажлын байранд тэнцэхийн тулд англи хэлтэй байх шаардлага тулгарч буй энэ цаг үед англи хэлгүйгээсээ болж залуус маш олон боломжийг алдаж байна. Хэл сурах нь ямар нэгэн курсэд явж үг цээжлэхээс илүүтэй тухайн хүнээс хичээл зүтгэл, сэтгэл шаарддаг зүйл. Тиймээс бид энэ удаад ажил ихтэй ч англи хэл сурахыг хүсч буй хүмүүст зориулсан шилдэг 10 аппликейшнийг танилцуулж байна. Өдөр бүр хэл сурахдаа зориулж цаг гаргаж байгаарай. Танд амжилт хүсье. 

1. “VOXY”

Энэ аппликейшн нь таны нөхцөл байдалтай төгс зохицож чаддагаараа бусдаасаа онцлог юм. Та "TOEFL"-д бэлдэхийг хүсэж байна уу? Эсвэл аялахдаа зориулж шинэ үг цээжлэх мөн ямар нэгэн сурвалжлаганд бэлдэх гээд танд шинэ өгүүлбэр хэрэгтэй байна уу? Тэгвэл та энэхүү аппликейшнаас өөртөө тохирох хамгийн хэрэгтэй мэдээллийг авч болно. Мөн энэхүү аппликейшн нь байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд танд хамгийн шилдэг хувилбараа хүргэж байдаг юм. 

2.  “Words”

Ойролцоогоор 8000-аас дээш үгтэй уг аппликейшнийг интернетгүй орчинд байсан ч ашиглаж болдог байна. Гол давуу тал нь гаргаж буй алдааг дахиж давтахгүй буюу таны ой тоонд ортол өөрт тань тухайн үгийг тогтмол сануулж байдагаараа давуу талтай аж.

3. "Easy Ten"

Энэхүү програмын тусламжтайгаар та өдөрт цээжлэх үгнийхээ дуудлагыг яг л унаган англи хэлтэй хүний дуудлагатай ижил болгож чаддаг. Учир нь ердөө ганц дарахад тухайн үг хэрхэн уншигддаг болохыг та мэдэж болох юм. Хорин мянга гаруй англи үгнүүд байдаг учир та өдөрт ердөө хорин минутийг зарцуулж нийт 10 үг цээжлэхэд таны англи хэлний төвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

4. “Learn English”

Тухайн орны англи хэлтэй хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэггүй өгүүлбэрийг ч хүртэл энэ аппликейшн танд зааж өгөх болно. Дүрмийн алдааг маш сайн хянадаг учир хэрэв та дүрмэн дээрээ анхаарах хүсэлтэй байгаа бол "Learn English"-ийг сонгоорой.

5. “Rosetta Stone”

Магадгүй хэл сурахад орчин байхгүй дээр нь дуудлага минь цэвэрхэн биш гэж санаа зовдог хэн нэгэнд энэхүү аппликейшн туслах болно. Таны дуудлагыг засаж мөн шинэ үгнүүд цээжлэхэд хэрэг болох "Rosetta Stone"-г үнэ төлбөргүй татаж авч өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. 

6. "English Grammar Use in Use Activities"

Кембриджийн Их Сургуулийн Хэвлэлээс гаргасан тус аппликейшн нь таны дүрэм дээр илүү сайн ажиллаж өгөх бөгөөд артикль, дүрмийн бус үйл үг, нэр үгийг хэрхэн зөв ашиглах тухай дэлгэрэнгүй тайлбарыг өгөх болно.

7. "Memrise"

Хэл сурах урмыг танд өгч чадах уг аппликейшн шинэ үг цээжлэхийг илүү хялбар болгодог. Нэг үгээр бол хэлбэл дүүрэн адал явдалтай "тоглоом" юм. Танд багийнхан болон дайсан гэж байх бөгөөд дүрмийн дагуу тоглож давхар англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой аж.

8. "Phrasalstein"

Хэллэг болсон үгнүүдийг хэрхэн зөв ярих талаар дэлгэрэнгүй мөн зурагт дүрслэлээр үзүүлдэг. Тиймдээ ч таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

9. "15500 Useful English Phrases"

15500 зүйр цэцэн үг, ярианы хэллэгүүд байдаг бөгөөд таны ярианы чадварыг баяжуулж чадах тус аппликейшин нь зөвхөн хар ярианых гэлтгүй бизнесийн эсвэл албан ёсны хүрээнд ашиглаж болох үг, хэллэгүүдийг ч заадаг.

10. "Wordbook - English Language and Thesaurus"

Интернет байхгүй үед ч ашиглаж болох тус аппликейшн нь нийтдээ 15,000 үг, үг зүйн 23,000 үгтэй бөгөөд та өөрөө хүсвэл өдөр болгон шинэ үгийг төвөггүйхэн сурах боломжтой аж. 

Хүн болгоны англи хэлний түвшин өөр учир та эдгээр аппликейшнүүдийг өөрийн чадварт тохируулан утсандаа суулгаж хэлний мэдлэгээ сайжруулаарай. Танд амжилт хүсье!