НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор азтан болсон зарим иргэдийн төлөөлөлд батламж гардуулах ажиллагаа өчигдөр Сангийн яамны хүндэтгэлийн танхимд боллоо. 

Уг арга хэмжээнд Сангийн дэд сайд  Х.Булгантуяа, ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Б.Бадрал, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал, ТЕГ-ын ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа, ГТСМТТ УҮГ-ын захирал Ц.Орхонтамир нар оролцож, НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор азтан болсон иргэдийн төлөөлөлд батламж гардуулав. Үүнд:

  • 500 сая төгрөгийн азтан ХУД-ийн дугаар хорооны иргэн Ж.Алтанзул, 
  • 20 сая төгрөгийн азтан Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Ч.Булган, 
  • 4 сая төгрөгийн азтан иргэн Ж.Нямаа, Г.Зундуй нарын гэр бүлийн төлөөлөлд батламжыг гардууллаа.