Сэтгэлийн зовиур болон удаан хугацааны хүчирхийлэл нь хоорондоо холбоотой байдаг. Хэн нэгэн маш олон зүйлд шаналж, стресстсэнээр энэ нь хэсэг хугацааны дараа сэтгэцийн эмгэг болж хувирдаг. Хэн нэгэн рүү хашгирах, доромжлох, үл хүндэтгэх нь тухайн хүнд хор хөнөөл учруулах магадлалтай гэдгийг мэдэх хэрэгтэй. Үгээр доромжлох нь бие махбодийн хүчирхийлэлтэй адил хор хөнөөлтэй.

Хүчирхийллийн хамгийн муу хэлбэр бол аман хэлбэр юм.

Шинжлэх ухаанаар хүчирхийллийн аман хэлбэр нь хоёр тархинд зэрэг нөлөөлдөг аж. Бусдыг хэл амаар доромжлох нь маш олон сөрөг асуудлыг үүсгэдэг. Хүчирхийллээс үүдэлтэй таны зайлшгүй мэдэх шаардлагатай шинж тэмдгүүдийг хүргэж байна. Танд болон бусдад дараах шинж тэмдэг илэрч байвал анхаарах шаардлагатай гэсэн үг юм.

Богино хугацааны шинж тэмдэг:

  1. Сэтгэл зовнил
  2. Өөрт итгэх итгэл муу, урам зориг дутагдсан
  3. Шийдвэр гаргах чадваргүй

Урт хугацааны шинж тэмдэг:

  1. Түгшүүр
  2. Гэмтлийн дараах үеийн стресс
  3. Депресси
  4. Архаг өвдөлт
  5. Хоол боловсруулах эрхтний эмгэг
  6. Амиа хорлох бодол
  7. Хоол боловсруулах эрхтний асуудал
  8. Толгойн өвдөлт


Үгний хүчирхийллийг хэрхэн ойлгох вэ?

#1. Хэн ч харж чадахгүй газарт

Ихэнх хүн эргэн тойрны хүмүүс харах боломжгүй газар хүчирхийлэлд өртдөг. Гэр, сургууль дээр эсвэл ажил дээр хүчирхийлэлд өртөж болно. Хүчирхийлэгчид хэний ч байхгүй, анзаарахгүй газрыг сонгодог. Энэ нь маш ноцтой гэмтэл болон хүний эрүүл мэндэд хохирол учруулах магадлалтай.


#2. Сэтгэл ханамжгүй байдал

Бусдад хор хөнөөл учруулдаг хүмүүс бусад хүмүүсийн хийж байгаа зүйлийг хэзээ ч үнэлдэггүй. Хэн нэгний хийсэн зүйл өндөр түвшинд хийгдсэн эсэх тэдэнд огт хамаагүй. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэл хоосорч, ямар ч зорилгогүй мэт болдог.


#3. Нэрээр дуудах

Хүчирхийлэгчид хүмүүсийг удирдаж, дарамтлахын тулд нэрээр нь дуудах хандлагатай байдаг. Тодорхой аялга, ярианы өнгө бусдаг дарамтанд оруулж болдог.


#4. Сэтгэл санаа тавгүй байх

Хэн нэгэн сэтгэл санаа өөдрөг байх үед, хүчирхийлэгчид тэдний хяналтыг алдаж байна гэж боддог. Тиймээс тэд баяр баясгалантай байгаа хүнийг дахин сэтгэлээр унагах боломж хайдаг. Тэд бусдын сэтгэл санаа хямралтай, таагүй байхад таашал авдаг.


#5. Сонирхол руу давшлах

Доромжилдог хүмүүс ихэнхдээ бусдын сонирхол, дуртай зүйл болон таалагддаг зүйл рүү довтолдог. Хэн нэгэн ийм төрлийн довтолгоонд өртвөл тэрээр өөрийгөө тийм ч сайн биш, хэрэггүй мэтээр мэдэрч, эцсийн үр дүнд бусдад өөрийн амжилтын талаар худал хэлж эхэлдэг.


#6. Хүчирхийлэгчдийн үргэлж зөв байдаг

Тэд хэзээ ч өөрсдийн бурууг ухамсарлаж, бусдаас уучлалт гуйж чаддаггүй. Харамсалтай нь тэд үргэлж өөрсдийгөө магтаж, бусдаас илүү, өөрийгөө зөв гэж боддог.


#7. Тусгаарлалт

Хүчирхийлэлд өртсөн хүмүүс ихэнхидээ дахин хүчирхийлэлд өртөхгүйн тулд нийгмээс өөрийгөө тусгаарлахыг боддог. Тэд хүмүүсийн хажууд байх үедээ тавгүй, сэтгэл санаа нь тогтворгүй, айдастай байдаг. Энэхүү асуудлын үндэс бол өөртөө итгэх итгэл багатайгаас үүдэлтэй.

Та ийм хүнтэй таарсан бол түүнтэй ярилцаж, түүнийг юу мэдэрч буйг асуух хэрэгтэй. Та түүнд туслах боломжтой гэдгийг санаарай.


#8. Алдаа

Хүчирхийлэгчид үргэлж бусдыг буруутгаж байдаг. Харин гүтгэгдсэн хүн өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодож эхэлдэг. Үүнээс үүдээд гүтгэгдсэн хүн эрүүл мэндээрээ хохирох магадлалтай.


#9. Тоглоом, шоглоом

Хэн нэгнийг дооглож, шоглох нь сонирхолтой мэт санагдаж болно. Гэвч үүнийг тухайн хүнээс зөвшөөрөл авч байж хийх хэрэгтэй. Магадгүй шоглуулсан хүнд энэ нь сэтгэл санааны гүн хямралд оруулж, сэтгэлээр унагаж болзошгүй.

Энэ өдрөөс та бусадтай болгоомжтой харьцаж, бусдын гаргаж буй, хэлж буй үйлдлүүдийг илүү анзаардаг болно гэдэгт итгэлтэй байна.