Их Британийн хатан хаан 2-р Елизаветагийн ач хүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримын дуулиан үргэлжилсээр байна. Хуримын дараа  гүнгийн хатагтай Кейт Миддлтон болон Меган Меркел нарын харьцуулсан зургууд сошиал ертөнцөд дэлгэгдэв.

Хуримын даашинз харьцуулбал:

Кейт Миддлтоны хуримын даашинз тухайн үедээ шуугиан тарьсан юм. Google-ийн хайлтын системд гэхэд хагас сая хүн "Middleton wedding dress" гэж хайж байжээ. Түүний өмссөн даашинз 400 мянган ам долларын үнэтэй.

Харин Меган Меркелийн хуримын даашинзыг Францын алдарт Givenchy брэндийн дизайнер Клэйр Вэйт Келлер урлажээ. Чимэглэл бүрийг нь гараар шигтгэн урласан 100 мянган долларын үнэтэй. 

Меган Меркелийн толгойдоо зүүсэн титэм нь 1932 онд хийгдсэн хатан хаан Мэригийн титэм юм. 

Английн хатан хаан ач хүү, тэдний гэргий нь юугаараа ялгарч байна уу. Ялгааг олж харна уу.