Зээл авахаас өмнө

Мөнгө зээлэхээсээ өмнө худалдан авахаар төлөвлөж буй зүйл танд үнэхээр хэрэгцээтэй эсэх, хэрэв хэрэгцээтэй бол зээл авалгүйгээр түүнийг худалдан авах өөр арга зам буй эсэхийг судлах нь зүйтэй. 

Муу зээл гэж юу вэ?

Зээл авч буй тохиолдолд, тухайн зээл “сайн” зээл мөн эсэхийг хянаарай. “Сайн” зээл гэдэг нь танд богино хугацаанд мөнгө олох боломжийг олгох, урт хугацаанд орлого олох боломжийг тань нэмэгдүүлэх, эсвэл танд зайлшгүй чухал зүйл, жишээ нь орон байр худалдаж авахад тань туслах зээл юм.

“Муу” зээл гэдэг нь танд үнэхээр шаардлагагүй, ирээдүйд танд орлого олоход туслахгүй зүйл худалдан авах зээл юм. 

 “МУУ” ЗЭЭЛЭЭС ЗАЙЛСХИЙХ ЗӨВЛӨМЖҮҮД

Дараах асуултыг өөрөөсөө асуу. Хэрэв бүх асуултын хариу “үгүй” бол, таны авах гэж буй зээл “муу” зээл болно. Үүнд:

·         Зээлээр худалдан авах энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу?

·         Зээл авахаас өөр хэлбэрээр энэ зүйлийн үнийг төлж чадах уу?

·         Зээл авснаар миний санхүүгийн байдал, боломж бололцоо сайжрах уу?

·         Боломжтой үнийн саналыг судалж би адил төстэй дэлгүүрээр орж үзсэн билүү?

·         Бусад зардал нэмэгдвэл (жишээ нь, миний орон сууцны зээл, эсвэл түрээс) би хугацаандаа зээлээ эргүүлэн төлж чадах уу?

·         Зээл авахтай холбоотой нөхцөлийг би ойлгосон уу?

·         Хэрэв аливаа зүйл буруугаар эргэвэл юу болох тухай буюу эрсдэлийг би ойлгосон уу?

Хэрэв та мөнгө зээлэх хэрэгтэй бол, сар бүр хэдэн төгрөг эргүүлэн төлөх чадвартайгаа тооцоорой. Энэ тооцоолол нь таныг хэдэн төгрөг зээлэх чадвартайг тогтооход нөлөөлөх юм. Хэрэв таны орон сууцны зээл, эсвэл түрээс нэмэгдсэн, цахилгааны гэх мэт төлбөрийг нэн тэргүүнд төлж барагдуулах шаардлагатай, эсвэл таны цалин, орлого буурсан зэрэг тохиолдолд энэ зээлээ төлж чадах эсэх талаар бодитой тооцооллыг гаргаарай. Үүний тулд та төсөв зохиох, бүх орлого, зарлагаа бүртгэх нь хамгийн үр дүнтэй байдаг.

САНАМЖ:

Та хэдийгээр их хэмжээний зээл авах боломжтой байсан ч өөрийн эргүүлэн төлж чадахуйц хэмжээнээс хэтрүүлэн зээл авахаас зайлсхийгээрэй. Та үндсэн зээлээс гадна зээлийн хүү нэмж төлнө гэдгээ санаарай.


Эх сурвалж: Санхүүгийн боловсрол