Кэмбриж Аналитика компани нь фэйсбүүк хэрэглэгч хүн бүрийн санал өгсөн байдал, нас хүйс гээд хувийн мэдээллийг ашигладаг. Үүнийгээ сонгуульд хүртэл ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн гэхэд болно. Фэйсбүүкийн найзуудын чинь нэг хүртэл таны хувийн мэдээлэл датаг тань хулгайлчих боломжтой аж. 

Үүнээс сэргийлэх аргууд

Олон жилийн өмнө татаж байгаад устгачихсан тоглоом, аппликейшнээр дамжуулж таны мэдээллийг авах бүрэн боломжтой. Магадгүй та ямар нэг тоглоом, сонжоо бөглөхдөө фэйсбүүкээрээ нэвтрэх сонголтыг хийчихсэн юм биш биз? Тэгвэл датагаа устгах дараах аргыг хүргэе.

  • Фэйсбүүк аппликейшнийхээ цэс (menu) рүү нэвтэр.
  • Доош нь гүйлгэ
  • Тохиргоо (Setting) гэсэн сонголтыг хий
  • “Account Settings”-руу ор
  • “Apps” дээр дар
  • “Logged in with Facebook” буюу фэйсбүүкээрээ нэвтрэн орсон зүйлсийн жагсаалт руу ор.

Ингэснээр таны фэйсбүүкээр ашиглан нэвтэрч орсон аппликейшнуудын жагсаалт гарч ирнэ. Та эдгээрийг устгах товчийг дарснаар асуудал шийдэгдлээ гэсэн үг. Мөн таны найзуудын хэрэглэдэг аппликейшн, датаг тань цааш нь дамжуулж байж болзошгүй. Тиймээс “Platform” гэсэн рүү ороод “No” гэснийг нь сонгоорой.


Эх сурвалж: Businessinsider