Нэг үеэ бодоход манайхан гадаад дотоод явах нь илт ихэсчээ. Гэвч хаанаас, яаж онгоцны тийзээ хямд авахаа тэр бүр мэддэггүй. Тиймээс танд яалт ч үгүй хэрэг болох нэгэн нууц хэлж өгье. Онгоцны билет авах үед хэрхэн мөнгө хэмнэх нь:

1. Тийзээ тулгаж авах хэрэггүй, урьдчилан захиалаарай

- “SkyScanner”, “AviaSales” зэрэг хямд үнийн хуанли хэмээн нэрлэгддэг янз бүрийн өдрүүдийн нислэгийн үнийн хураангуй бүхий хөтчүүдтэй нөхөрлө.

- Тийзээ тулгаж авах хэрэггүй, урьдчилан захиалаарай. Ялангуяа 2-3 сарын өмнөөс бол бүр сайн.

- Даваа болон баасан гарагуудаас бусад өдөр нис. Мөн үүрээр эсвэл шөнийн нислэг харьцангуй хямд байдгийг анхаарах хэрэгтэй.

- Шилжин суух тийз худалдан авах тохиолдлын 90 хувь нь шууд нислэгнээс хамаагүй хямд тусдаг байна.

- Интернэтээр агаарын тээврийн компаниудын үнийн саналыг харж байх үедээ браузераа “incognito” дэглэм  дээр нь тавь.  

Учир нь тэд таныг хэрэглэгч хэмээн санаж, хамаагүй өндөр үнийн саналыг танилцуулах болно. Жишээлбэл, долдугаар сард, баасан гарагт, Москвагаас Берлин хүртэлх долоо хоногийн дараа буцах тийз 16 мянган рубль гэж бодъё. Гэтэл хугацааг наймдугаар сар дахь пүрэв гараг руу шилжүүлбэл үнэ нь даруй 10 мянган рубль хүртэл буурах аж. Гэхдээ энэ хэмнэлтийн хязгаар биш. Агаарын тээврийн компаниудын танилцуулгын форум руу нэвтэрч, нисэх рейсээ хай. Заримдаа 25 еврогийн хямдралтайгаар дуртай үедээ нисэх тийзний бүртгэл явагдаж байх тохиолдол гардаг байна. 

2.  Тухайн нислэгээс 6 долоо хоногийн өмнөх Мягмар гарагийн 15.00 цагт тийзээ авна уу

Дэлхийн бүх нислэгийн тийзийн борлуулалтын үнэ болон худалдан авсан хугацаан дээр судлаачид статистик шинжилгээ хийсэн байдаг. Үүнээс үзэхэд аливаа тийзийг худалдаж авахад зах зээлийн үнэ нь хамгийн хямд байдаг хугацаа гэж байдаг ажээ. Энэ нь тухайн нислэгээс 6 долоо хоногийн өмнөх Мягмар гарагийн 15.00 цаг юм. Цаг нь мэдээж нислэг нисэх хотын цагаар тооцогдоно. Хаяа үнэ нь жаахан илүү байх ч ихэвчлэн хямдхан тийз авах өндөр магадлалтай цаг юм.

3. Тийзийн үнэ шалгах, авахдаа веб хөтчийнхөө күүкийг устга

Хэрвээ та интернэтээр тийзээ авдаг бол үүнийг анхаарахад гэмгүй. Учир нь онлайн тийз захиалгын цахим хуудсууд таны компьютерийн күүкий гээчийг ашиглан хандах бүрт зах зээлийн үнээс өндөр үнэ харуулдаг. Үнэ нь хандалт бүрт нэмэгдээд байхаар хэрэглэгч бушуухан тийзээ авдаг сэтгэл зүй дээрээс тэд ашгаа олдог аж. Тэгэхээр шийдэл нь тун амархан. Та тийзийн үнэ шалгах болон авах бүрдээ веб хөтчийнхөө күүкийг устгаад л болoо. Энэ бол баталгаатай арга юм шүү.

Энэ зөвлөгөө танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж найдья. Боломжтой бол бусаддаа дуулгаарай, тэд ч гэсэн бас хэмнэг.

Эх сурвалж: Chingis Gant